Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банк, Европын холбоо, Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Тогтвортой амьжиргаа–II төслийг хэрэгжүүлж байна.
Тогтвортой амьжиргаа-II төслийн гол зорилго нь ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, бичил санхүүгийн салбар болон бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, чадавхийг бэхжүүлэхэд оршино. Тогтвортой амьжиргаа-II төслийн газар нь Улаанбаатар хотын төслийн зохицуулагчийг нэг жилийн хугацаатай /цаашид ажлын гүйцэтгэлийг харгалзан сунгах боломжтой/-гаар ажиллуулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Гүйцэтгэх үүрэг ба хариуцлагууд:
- Тогтвортой амьжиргаа-II төслийн батлагдсан заавар, журам, гарын авлагуудыг гүнзгий, тодорхой ойлгож, орон нутгийн түвшинд төслийн хэрэгжилтийн бүх үе шатанд эдгээр баримт бичгүүдийг зүй зохистой мөрдүүлэх,
- Дүүрэг бүрийн Тогтвортой амьжиргаа-II төслийн зохицуулагчтай нягт хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулахад нь туслах ба тэдгээрийг сургалт, чиглэлээр хангах,
- Нийслэлийн Засаг даргын зөвлөл, Засаг даргын тамгын газар, тусгайлан байгуулагдсан ажлын хэсгүүдийг төслийн үйл явц, үйл ажиллагааны талаарх нарийвчилсан мэдээлэл, мэргэжлийн ба техникийн туслалцаагаар хангах,
- Дүүргийн Тогтвортой амьжиргаа-II төслийн зохицуулагч нарын ажил үүргийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих ба тэдний ажлын гүйцэтгэлийг хагас жил тутам дүгнэж байх,
- Нийслэлийн ЗДЗ-ийн хурлын шийдвэрийг цаг тухай бүрт нь тогтмол баримтжуулж байх,
- Төслийн хуваарилагдсан хөрөнгийг төслийн зориулалтын дагуу үр ашигтай, зүй зохистой зарцуулах, төслийн хөрөнгийн зарцуулалтад тогтмол хяналт тавих,
- Төсөл хэрэгжүүлэх үйл явц ба төслийн үр дүн, үр нөлөөг сайжруулах талаар санал боловсруулж Тогтвортой амьжиргаа-II төслийн газарт ирүүлэх,
- Төсөл хэрэгжүүлэх явцад Тогтвортой амьжиргаа-II төслийн үйл ажиллагааг бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах,
- Дүүргийн төслийн зохицуулагч нарын бэлтгэсэн хяналт шинжилгээ ба үнэлгээний болон санхүүгийн зэрэг бүх төрлийн тайлангуудыг хүлээн авах, хянах, дүгнэлт гаргах, нэгтгэх ба тэдгээрийг хугацаанд нь Тогтвортой амьжиргаа-II төслийн газарт ирүүлж байх,
- Дүүргийн ЗДЗ-ийн гишүүд, олон нийтийн идэвхжүүлэгчид ба олон нийтийн үнэлээч, хянагчдад сургалт зохион байгуулах,
- Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, тайланг бэлтгэх ба шинэчилж байх,
- ЗДТГ, ЗДЗ-ийн гишүүд, олон нийтэд мэргэжлийн ба техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх,
- Дүүргээс батлан ирүүлсэн дэд-төслүүдийг хүлээн авах, хянах ба мэдээллийг Удирдлагын Мэдээллийн Системд оруулах,
- Орон нутагт хяналт шалгалтаар ажилласан тайлангуудыг хүлээн авах, хянах ба түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах,
- Дүүргийн төслийн зохицуулагч нарт заавар, зөвлөгөө өгөх, тэдний ажлыг үнэлж дүгнэх,
- Төслийн мэдээлэл сурталчилгааны ба тараах материалуудыг бэлтгэх, боловсруулах, түгээх ба олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр олон нийт, иргэдтэй ойр ажиллах,
- Олон нийттэй харьцах ажиллагааг нэмэгдүүлэх ба төслийн тэргүүн туршлагууд болон сургамжуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах ажлыг зохион байгуулах,
- Тогтвортой амьжиргаа-II төслийн газраас өгсөн бусад үүрэг, даалгаврыг биелүүлэх.
Мэргэжлийн шаардлагууд:
- Нийгмийн хөгжил болон төсөлтэй холбогдолтой бусад чиглэлээр бакалавр/магистрийн зэрэгтэй байх,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
- Хөдөө орон нутагт байнга явж ажиллах хүсэл ба боломжтой,
- Харьцааны соёл сайтай, зохион байгуулах ажлын болон багаар ажиллах чадвартай,
- Компьютерийн MS Word, MS Excel, MS Power point, Internet and E-mail зэрэг програмуудыг сайн эзэмшсэн байх.
Бүртгэл болон сонгон шалгаруулалт:
Дээрх шаардлагуудыг хангасан /холбогдох материалуудыг хавсаргах/, сонирхож буй иргэн өөрийн анкет, иргэний үнэмлэх болон дипломын хуулбарыг 2009 оны 04-р сарын 23-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын үнэлгээнд өндөр оноо авсан оролцогчдыг ярилцлагад урьж, ажлын хэсгийн шийдвэрээр сонгон шалгаруулна.
Хаяг:
Тогтвортой амьжиргаа-II төслийн газар, Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ө.Хулан Чингэлтэй дүүрэг, Хувьсгалчдын өргөн чөлөө, төрийн өмчийн 7-р байр, 4-р давхар, утас: 322465, факс: 328107, e-mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
|