Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл Хөгжлийн зах гэж юу вэ?
Хөгжлийн зах гэж юу вэ? PDF Хэвлэх И-мэйл
2009 оны 4-р сарын 06, Даваа гариг, 13:43


Хөгжлийн зах нь үр дүнд хүрэхүйц бөгөөд цаашид үлгэр жишээ болгон олшруулан, хэрэгжүүлэх боломжтой хөгжлийн бүтээлч, жижиг төслүүдийг санхүүжүүлэх Дэлхийн Банкны уралдаант тэтгэлэгт хөтөлбөр юм.

“Хөгжлийн зах” хөтөлбөр гэж юу вэ?

“Хөгжлийн зах” хөтөлбөр vндсэн зорилт нь орчин vеийн хамгийн тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдэх бvтээлч, дэвшилтэт шийдлvvдийг олж гаргах , тэдгээрийг дэмжих явдал бөгөөд vр дvн нь гарч байгаа санаа бодлыг цаашид дэлгэрvvлэх, жишиг болгон олшруулан хэрэгжvvлэхэд оршино.

1998 оноос хойш Дэлхийн банкнаас санаачлан, тогтмол хэрэгжvvлж байгаа энэхvv “Хөгжлийн зах” хөтөлбөрийн хvрээнд олон улс орны төсөл санхvvгийн тэтгэлэг авч, амжилттай хэрэгжээд байна.

Сvvлийн жилvvдэд “Хөгжлийн зах” хөтөлбөр нь тухайн улс, бvсийн хvрээнд зохиогдож байгаа бөгөөд энэ хvрээнд 51 улсын 750 шинэлэг санаа бvхий төслvvд нийт 13 сая ам долларын тэтгэлгийг хvлээн авсан байна.

“Монголын Хөгжлийн Зах ” хөтөлбөр (Монголын ХЗ)

Дэлхийн Банкны уралдаант тэтгэлэгт хөтөлбөрийн модул дээр vндэслэн анх удаа Монголын Хөгжлийн Зах хөтөлбөрийг 2007 оноос Дэлхийн Банкны Улаабаатар хот дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж, “Тогтвортой амьжиргаа-II” төслийн “ОНС” бүрэлдэхүүн хэсгийн Нийгмийн үйлчилгээг сайжруулах шинэлэг санаачилгыг дэмжих сангаар дамжуулан хэрэгжиж байна.

“Монголын ХЗ”-ын зорилго

Нийгмийн vйлчилгээнvvдийг ядуу ба эмзэг бvлгийнхэнд илvv хvртээмжтэй, илvv чанартай хvргэх шинэ санаа, хамтын ажиллагааг дэмжих
Энэхvv зорилго нь дараах дэд зорилтуудыг агуулна:

  • Нийгмийн vндсэн vйлчилгээний чанар, хvртээмжийг сайжруулахын ач холбогдол, зайлшгvй байдлын талаар олон тvмэнд таниулах
  • Нийгмийн vйлчилгэээг сайжруулах шинэлэг санаа, төслийг дэмжих
  • Нийгмийн vйлчилгээг чанартай сайн явуулах хариуцлагын тогтолцоонд иргэдийн болон нийгмийн бvлгvvдийн оролцоог дэмжих
Төслийн хамрах хvрээ:
  • Боловсрол
  • Эрvvл мэнд
  • Ус, эрvvл ахуйн нөхцөл
  • Эрчим хvч
  • Байгаль орчин
  • Мэдээлэл Холбооны Технологи ( МХТ-ийн дэвшлийг нийгмийн аливаа vйлчилгээг сайжруулахад ашиглах )

Монголын Хөгжлийн захын тэтгэлэгт шагналын хэмжээ: Шалгарсан төсөл бvрт 10,000.0 ам доллар хүртэл

Хэн оролцож болох вэ?

"Монголын Хөгжлийн Зах" хөтөлбөрт дараах бvлгvvд болон хvмvvс оролцож болно.

  • Иргэний нийгмийн байгууллагууд, бvлгvvд
  • Залуучуудын бvлгvvд
  • Эрдэмтэд, судлаачид
  • Сум, багийн орон нутгийн удирдлага
  • Хувь хvмvvс

 

Vр дvнг хvртэгчид

"Монголын Хөгжлийн Зах" хөтөлбөрийн ашиг тусыг хvртэгчид:

  • Хот суурин газар болон хөдөө, орон нутгийн ядуу ба эмзэг өрх, бvлгvvд
  • Гудамжны болон бусад эрсдэлд байгаа залуучууд, хvvхдvvд

 

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:381
Өчигдөр:297
Энэ сард:7759
Өмнөх сард:11056
Нийт:175814