Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл “Тогтвортой амьжиргаа-II” төсөл Сэлэнгэ аймагт
“Тогтвортой амьжиргаа-II” төсөл Сэлэнгэ аймагт PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 9-р сарын 22, Пүрэв гариг, 12:34

Сэлэнгэ аймаг 2011 онд Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хэрэгжих төслүүдийн саналыг хэлэлцүүлсэнээс 17 сумын 49 багийн 7468 иргэн оролцож нийт 208 санал гарсанаас ач, холбогдол, үр өгөөжөөр шалгарсан 110 төсөл 479.932.570 сая төгрөгийн санхүүжилтаар хэрэгжиж байна.

Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсэг \ОНС\
  Нийт хөрөнгийн 8-н хувь Эрүүл мэндийн салбарт, 29-н хувь нь Боловсролын салбарт, 63-н хувь нь Нийтийн эзэмшлийн байгууламж, дэд бүтэц, соёлын байгууллагад зарцуулагдсан байна.

 Төслийн үр дүн
Боловсролын салбарын хүрээнд хийгдсэн төслийн үр дүнд  6 сумын сургуулийн спорт талбай, спорт заал, дотуур байрны засвар тохижилт, 7 сумын сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл, компьютер техник, сургалтын хэрэгсэлээр хангаж сурагчидын сурах, амьдрах орчинг сайжруулсан байна.
              Хэрэгжихийн өмнө                                      Хэрэгжсэний дараа
 
    Ерөө сумын сургуулийн заал засвар. Уг заал нь ашиглалтанд орсоноос хойш засвар хийгдээгүй байсан бөгөөд уг заал засварлагдсанаар тус сургуулийн 713 хүүхэд ашиг хүртэж байна.Төслийн өртөг 7,175,000

           Хэрэгжилтийн өмнө                                    Хэрэгжсэний дараа
  
Сайхан сумын сургуулийн компьютер тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулжсанаар мэдээлэл зүйн хичээлд сурагчид идэвхитэй оролцох боллоо. Төслийн өртөг 7,500,000 төгрөг

Соёлын салбарт: Төслийн хүрээнд 8 сумын соёлын төв, номын сан гэх мэт газруудад тохижилт, тоног төхөөрөмж нийлүүлж засварлаад байна.
    
     Баруунбүрэн сумын Соёлын төв засвар, тохижилт. Төслийн өртөг 12,000,000 төгрөг

Эрүүл мэндийн салбарт: Энэ салбарт төслүүд хэрэгжсэнээр 7 сумын хүх эмнэлгийг шинжилгээний тоног төхөөрөмж, шүдний иж бүрэн багаж хэрэгсэл, 2 сумыг түргэн тусламжийн машинтай болж иргэд хол явалгүй сумандаа шинжилгээ хийлгэдэг болсондоо  сэтгэл ихэд хангалуун байна.
 

    Орхонтуул сумын иргэдийн санаачилгаар сумандаа түргэн тусламжийн машинтай болсоноор алслагдсан багийн иргэд түргэн шуурхай эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой боллоо. Өртөг 15.000.000 төгрөг

Сайхан сум 10 мянга гаран хүн амтай, баруун 5 сумын бүсийн эмнэлэг байрлагдаг ба шүдний өвчлөл их байдаг хэдий ч эмчилгээний тоног төхөөрөмжгүй байсныг БИНХ-р санал гарч дэмжигдсэнээр иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж Дархан-Уул аймаг явж эмчлүүлэх шаардлагагүй боллоо. Өртөг 8.000.000 төгрөг

Нийтийн эзэмшлийн байгууламжууд
          Төсөл хэрэгжихийн өмнө                                     Төсөл хэрэгжсэний дараа
 

    Орхон сумын “Нийтийн ахуйн үйлчилгээний байр” төсөл. Уг байр ашиглагдахгүй нурахад бэлэн болоод байсан бөгөөд иргэдийн гаргасан санал дэмжигдсэнээр засварлагдаж сумандаа тодорхой хэмжээний ажлын байрыг бий болгоод байна. Өртөг: 16,425,000 төгрөг

Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага \БМААЭУ\
    Энэ бүрэлдэхүүн хэсэг Сэлэнгэ аймагт 2010 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд Одоогийн байдлаар бүх сумд Эрсдлийн, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болоод байна.  2011 онд 241.896.180 төгрөгийн хадлан тэжээл, хадгалах агуулах болон бэлдэх тоног төхөөрөмж, малын эрүүл мэнд, худаг ус, горхи булаг хамгаалах, үржил селекц, бэлчээр хашиж хамгаалах нийт 72 төсөл хэрэгжиж байна. Төслийн зарцуулагдсан хөрөнгийг харуулбал.
Төслийн үр дүн Аймагт өвс тэжээлийн агуулах засвар, сумын өвс тэжээлийн агуулах 4, булгийн эх 27 хашиж хамгаалсан, энгийн уурхай худаг 17, малын тарилын хашаа, угаалгын ванн 26, хадлангийн тоног төхөөрөмж 16, үржил селекц, эцэг малын 8 төсөл хэрэгжсэн байна.
    
Цагааннуур суманд хэрэгжсэн хадлангийн бага оврын трактор нийлүүлэх төсөл хэрэгжсэнээр Малчдын гурван бүл иж бүрэн 3 трактор техник хэрэгсэлтэй боллоо. Өртөг 10.500.000 төгрөг
  
    Сант суманд хэрэгжсэн мал хээлтүүлгийн байр, тарилгын хашаа, мал хээлтүүлгийн багаж хэрэгсэл
  
    Хүдэр суманд хэрэгжсэн мал угаалгын ванн, эмчилгээ тарилгын хашаа 2 багт нэг нэг хийгдсэн бөгөөд мал эрүүлжих боломж бүрдлээ. Өртөг 90000000
  
  

 Сайхан суманд  худаг засварын төсөл хэрэгжсэнээр тус сумын 20000 мал усны дутлаас гарсаны дээр малчид алслагдсан бэлчээр хүрэх боломжтой болсон байна.



 

 

 

  

 

Баянгол суманд хэрэгсэн булгийн эхийг хашиж хамгаалсан төсөл уг төсөл хэрэгжсэнээр булгийн эхэнд мал орохгүй болж ундарга сайжирсан байна.




 

 

   

 

Сант суманд хэрэгжсэн энгийн уурхай худаг, усгүйгээс алслагдсан бэлчээр ашиглаж чадахгүй байсныг төслийн хүрээнд тус суманд 3 худгийг Олон нийтийн оролцооны аргаар санаачилагчдаар өөрсдөөр нь хийлгэснээр тус хүндрэлийг шийдвэрлэж чаджээ.

 

 

 

 

Орон нутгийн иргэдийн оролцоо
    Төслийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээг иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэдэг бөгөөд иргэд төслийн хэрэгжилтэнд хяналт тавьснаар чанар байдал сайжирч байна. 2010 онд 180 иргэн сайн дурын үндсэн дээр олон нийтийн хянагчаар 160 иргэн олон нийтийн үнэлээчээр ажиллаж төслийн хэрэгжилтийн явц болон дараах байдалд хяналт, үнэлгээ хийж ажилласан байна.  Олон нийтийн хянагч төслийн хэрэгжилтэнд хяналт тавих бөгөөд хянагчийн тайлан гарсан дараа хэрэгжиж дууссан төслийн маягт 6-д оруулж өгсөнөөр төслийн үлдэгдэл 20% шилжих боломж бүрдэх ба бусад баримтууд бүрдсэн ч хянагчийн тайлан гараагүй тохиолдолд үлдэгдэл 20%-ийг шилжүүлдэггүй бөгөөд ингэж өгсөнөөр хянагч нарын үүрэг оролцоог өндөрт тавьж өгч  байгаа юм.
  
    Ерөө суманд хэрэгжсэн Цэцэрлэгт хүрээлэн төсөл дээр иргэд хяналт тавьж байна. Хянагч нар хамтран хийсэн хяналтын талаар харилцан ярилцаж маягтуудыг бөглөж байна. Харилцан ярилцаж туршлага хуваалцаж мэдлэг боловсролоо дээшлүүлдэг байна.





 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:63
Өчигдөр:122
Энэ сард:5759
Өмнөх сард:6836
Нийт:142316