Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл Тогтвортой Амьжиргаа-II төслийн хэрэгжилт Зуунмод суманд
Тогтвортой Амьжиргаа-II төслийн хэрэгжилт Зуунмод суманд PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 9-р сарын 21, Лхагва гариг, 14:55

  Төв аймгийн Зуунмод сум  нь Монгол орны төв хангайн бүсэд 300 гаруй жилийн түүхтэй дархан цаазат Богд хан уулын өвөр энгэрт Зуунмодны аманд далайн түвшнээс дээш 1200 метр өндөрт, 1948 га нутаг дэвсгэрийг эзлэн Улаанбаатар хотоос баруун урд зүгт 43 км зайд оршдог. Тус сум зургаан  багийн 4200 өрх,  15295 хүн амтай. Зуунмод суманд Тогтвортой амьжиргаа-II төслийг  2008 оноос амжилттай хэрэгжүүлж,   сумын зургаан багийн иргэдээс гарсан  санал санаачилгыг үндэслэсэн  төслийн хэрэгжилт, үйл явцад олон нийтийн хянагч, үнэлээч нарыг ажиллуулж  байна.

   Тогтвортой амьжиргаа-II  төслийн Олон нийтийн санаачилгын сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2008 онд гурван  дэд төсөлд 20.754.000 төгрөг, 2009 онд зургаан  дэд төсөлд 32.902.487 төгрөг, 2010 онд таван  дэд төсөлд 30.243.000 төгрөг, 2011 онд  нэг  дэд төсөлд 30.000.000 төгрөг нийт 113.899.487 төгрөгийн төсөл хэрэгжүүлээд байна.
   2010 онд Баянхошуу багийн “Дэгдээхий” цогцолбор цэцэрлэгийн гадна талбайн тоглоомыг шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэгийн  50 гаруй хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн өнгө үзэмж сайтай   тоглож наадах тоглоом бүхий  талбайтай болсон.

 Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжсэн зарим төслүүд:
 
      
              Төсөл хэрэгжихийн өмнө                                Төсөл  хэрэгжсэний дараа

  Тоглоомын  талбайг тохижуулах нийт төсөвт өртөг 4 200.000 төгрөг бөгөөд үүний 5% буюу 210 000 төгрөгийг иргэдээс, төсвийн хөрөнгөөс  210 000 төгрөг  гаргасан бөгөөд 90 хувийг нь төслөөс санхүүжүүлсэн байна.



Зүүндэлгэр багийн 4-р сургуульд биеийн тамирын талбайг шинээр байгуулснаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулах төдийгүй багийн хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайтай болсон.
Өртөг 7.250.000 , 5%-362500 төгрөгийг иргэдээс, Орон нутгийн төсвөөс  5%






   Зүүндэлгэр багийн “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн  гал тогоонд зориулалтын цахилгаан тоног төхөөрөмжгүйгээс  эрүүл ахйн шаардлага хангахгүй,  зарим үед хүүхдийн хоол, цайг цагт нь өгч чадахгүй байсан тул цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх санал багийн иргэдээс гарч төсөл хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэгийн 60 гаруй  хүүхдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр хангаж, ажилчдын ажлын бүтээмж сайжирч, ажиллах таатай орчин бүрдэж чадсан юм.
   Төслийн төсөвт өртөг  6.695.000 төгрөг, иргэдээс 5%- 334750 төгрөг
 
      

   1987 оноос хойш  ундны ус зөөвөрлөж байсан автомашины ашиглалтын  хугацаа 14 жилээр хэтэрснээс  байнга эвдэрч,  гэр хорооллын иргэдийг усаар хангаж чадахгүйд хүрээд байсан тул ус зөөвөрлөдөг машиныг шинэчлэх шаардлагатай болсон. Ундны ус зөөвөрлөдөг автомашиныг шинэчлэх төсөл хэрэгжүүлснээр сумын  таван  багийн 16 усан санд ундны ус зөөвөрлөж, гэр хороололын 3600 гаруй өрхийг ахуйн болон ундны усаар хангаж байна.
  

 

  Усны машиныг хүлээлгэж өгч байгаа нь:




 

Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжсэн төслүүд:

  2010 онд өвс тэжээлийн агуулах шинээр барьж ашиглалтад оруулав.

 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон зудын гамшгаар учирсан хохирлыг бууруулах зорилгоор зуданд малаа алдсан 460 малчин өрхөд 5.000.000 төгрөгийн  хорголжин тэжээл авч олгосон.

   Тогтвортой амьжиргаа –II төслөөс олон нийтэд төслийн хэрэгжилтийг таниулах мэдээллийн сарын аянг  гурван жилийн өмнөөс зохион байгуулж, аравдугаар сарын эхний долоо хоногт Мөнх-Алдарын талбайд төсөл мэдээллийн сарын аяны “ Нээлттэй өдөрлөг ” –ийн арга хэмжээг уламжлал болгоод байна.


 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:60
Өчигдөр:122
Энэ сард:5756
Өмнөх сард:6836
Нийт:142313