Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл Орхон аймагт Тогтвортой Амьжиргаа-II төсөл
Орхон аймагт Тогтвортой Амьжиргаа-II төсөл PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 9-р сарын 21, Лхагва гариг, 10:29

  Орхон аймаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийн хувьд 2 сум, 22 багтай, 89,9 мянган хүн амтай төвлөрсөн томоохон хот юм. “Тогтвортой амьжиргаа-II” төслийг орон нутагт хэрэгжүүлэн зохион байгуулах аймгийн төслийн нэгж 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

  Аймгийн хэмжээнд 2011 онд хэрэгжих төслүүдийн санал авах 22 удаагийн Багийн иргэдийн нийтийн хуралд 6105 иргэн оролцож давхардсан тоогоор 108 санал гарсан ба Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналуудыг сумдын ажлын хэсэг, Засаг даргын зөвлөл хэлэлцэн эрэмбэлж Олон Нийтийн Санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 18 төсөл, Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрсдлийн Удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 16  төслийг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэн ажилласан байна.

   2011 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
 

 

   2011 ОНД ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮД
 

 2011 оны төслүүдийг салбараар нь авч үзвэл:
 

   Сумдын Засаг даргын зөвлөл, ажлын хэсэг нь Баян-Өндөр суманд 17 хүн, Жаргалант суманд 19 хүн, аймгийн Олон Нийтийн Санаачилга, Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрсдлийн Удирдлага бүрэлдэхүүн хэсгийн ажлын хэсэг нь тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж сумдын Засаг даргын зөвлөлөөс баталж ирүүлсэн төслүүдийг хэлэлцэн, төслийн зааварт нийцсэн байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон нийт 34 төслийг хэрэгжүүлэхээр хянан шийдвэрлэж “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газарт хүргүүлж шийдвэрлэн ажиллаж байна.
   Хэрэгжүүлэх эрх авсан 5 саяас дээш өртөгтэй төслүүдэд тендер зарлан гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж ажилласан бол 5 саяас доош өртөг бүхий олон нийтийн оролцооны аргаар хийх төслүүдэд иргэдийн бүлгүүдтэй гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж  “Ишилан” ХХК, “Тоджаргал” ХХК, “Эрдэнэтцагаан-Од” ХХК, “МНЦО” ХХК, “Өлзий-Үрэл” ХХК зэрэг байгууллагууд иргэдийн 4 бүлэг гүйцэтгэгчээр сонгогдон ажиллалаа.
“Тогтвортой амьжиргаа-II” төслийн гол зорилго болох төслийн үйл ажиллагаанд иргэд өөрсдөө санал санаачлага гарган хийх ажлын тодорхой хувийг оролцооны мөнгө болгон оруулах журмын дагуу иргэдийн оролцооны хөрөнгийг төслийн ашиг хүртэгсдээс нийт 1976 иргэн 8,7 сая төгрөгийн оролцооны мөнгийг оруулсан ба орон нутаг жил бүр “Тогтвортой амьжиргаа-II” төслийн оролцооны хөрөнгийг тусгаж хэвшээд байна.
Аймгийн хэмжээнд баг бүрээс нийт 24 олон нийтийн идэвхжүүлэгч, 40 сайн дурын хянагч үнэлээчийг сурган бэлтгэж, төсөл хэрэгжүүлэх үе шат бүрт хяналт тавьж ажиллаж байна.
   Аймгийн хэмжээнд 2008 – 2011 онд ОНС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 59 төслийг 431,1 сая төгрөг, БМААЭУ бүрэлдэхүүн хэсгээс 51 төслийг 269,9 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд 240532 хүн давхардсан тоогоор ашгийг шууд болон шууд бусаар хүртээд байна.


Баян-Өндөр сумын Гэр хорооллын цагдаагийн хэсэгт Олон Нийтийн Санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжсэн “Иргэн таны төлөө” төсөл
   

                 ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ                                                           ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ       
 
 

Цагдаагийн дэслэгч: Б.Билэгсайхан
Манай гэр хорооллын цагдаагийн хэсэг нь анх 2004 оны 11-р сарын ЦЕГ-ын 522 тоот тушаалаар байгуулагдан оффицер, цагдаа нийлсэн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр 9300 өрх, 42700 хүн амын амар тайван байдлыг хамгаалан ажиллаж байна. 2005 онд өөрийн хэсгийн байртай болсон ч хуучирч муудсан эвдэрхий тавилга, эд хогшилтой ая тух муутай байсныг Орхон аймгийн “Тогтвортой амьжиргаа-II” төсөлд хамрагдан хэрэгцээ шаардлага хангасан орчин үеийн иж бүрэн, шинэ тавилга эд хогшил, тоног төхөөрөмтэй болсондоо би болон манай хамт олон баяртай байна. Бид бас иргэдийн оролцооны мөнгөө бүгд өгсөн байгаа.
 

 

 

    Баян-Өндөр сумын 10-р бага сургуульд хэрэгжсэн “Хөгжлийн талбай” төсөл
 

           ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ                                                               ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНИЙ ДАРАА            


10-р бага сургуулийн 4ё ангийн сурагч Б.Мөнхбат:
Тойрог гүйлтийн замтай болоод гоё байна. Урд нь талбай байхгүй байсан хичээлд ороод ирсэн чинь шинэ биеийн тамирын талбайтай болсон байна. Одоо биеийн тамирын талбай дээрээ хичээл орж байгаа. Хөл бөмбөгийн талбай нь хамгийн гоё. Манай ангийхан биеийн тамирын хичээлдээ хөл бөмбөг, сагс тоглож байгаа. Талбайгүй байхдаа сургуулийн ард, хичээлийн 1-р байранд очиж ордог байсан. Одоо тэгэхгүй байгаа. Одоо гүйлтийн үсэрдэг, хашлагатай замтай болно гэж багш хэлсэн. Манай анги 10 ширхэг машины дугуй өгнө гээд цуглуулж байгаа.

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:61
Өчигдөр:122
Энэ сард:5757
Өмнөх сард:6836
Нийт:142314