| Тогтвортой амьжиргаа – II төслийн хэрэгжилт Хэнтий аймагт |
|
|
|
| 2011 оны 9-р сарын 20, Мягмар гариг, 11:49 |
|
Хэнтий аймгийн хэмжээнд, 2011 оны төслийн санал санаачилга гаргах багуудийн иргэдийн нийтийн хурал (БИНХ)-д нийт 5513 өрхийн төлөөлөл оролцож Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 301, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 273 төслийн санаачилгыг гаргаж сумдын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна. Сумдын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн зөвлөлийн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэж нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг амжиллтай хэрэгжүүлж байна. Боловсрол салбарт: 2011 онд Мөрөн сумын сургуулийн гал тогоонд нийлүүлсэн тоног төхөөрөмж
Батноров, Мөрөн сумын цэцэрлэгийн хүүхдүүд тоглож наадах тоглоомтой боллоо.
Эрүүл мэндийн салбарт: 31.2 сая төгрөгийн санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, эмийн эргэлтийн сангийн байр засварлах, багийн эмчийг унаажуулах зэрэг 11 төслийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Жаргалтхаан сумын хүн эмнэлэг яаралтай тусламжийн тоног төхөөрөмжтэй боллоо. Биндэр сумын хүн эмнэлгийн лаборант Э. Номин-Эрдэнэ, “Манай сум дундын хүн эмнэлэг нь 2011 оны долоодугаар сарын 22-ны өдөр “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хөрөнгө оруулалтаар биохими анализатор аппараттай болж үүнд 290 гаруй иргэд 300 мянган төгрөгийн хандив өргөж үлдэгдэл 5.6 сая төгрөгийг төслөөс шийдэж аппараттай болсон .Манай эмнэлэг аппараттай болсноор оношилгоог газар дээр нь хийж өнөөдрийн байдлаар 43 иргэдийг шинжилгээнд хамруулаад байна. Оношилгооны аппаратгүй үед жилдээ 450-600 ийлдэсийг аймгийн төв рүү илгээдэг байсан. Энэ нь зөвхөн яаралтай шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн тоо юм. Зөвхөн долоо хоногийн хоёрдахь өдөр шуудан явдагтай холбоотойгоор, эмчилгээ оношлогоо оройтох зэрэг хүндрэл гардаг байсан бол одоо сумандаа урьдчилан сэргийлэх оношлогоо хийх боломжтой болсонд манай эмнэлгийн хамт олон, сумын иргэд, олон нийт маш их баяртай байна” гэлээ. Тус сумын дөрөвдүгээр багийн иргэн Г.Мөнхчимэг наадмын дараахан буюу долоодугаар сарын 25-нд эмнэлэгт бие нь өвдөж иржээ. Их эмч биохимийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзээд нэг цагийн дотор шинжилгээ хийж хүнд хэлбэрийн шар өвчин гэж оношлогдож эмчилгээ заалган эмчлүүлсэн нь оношлогооны аппараттай болсны үр дүн юм. Ийнхүү илэрдэггүй өвчнийг түргэн шуурхай оношилж цагийн дотор хариуг гаргаж эмчилж байгаад нь Г.Мөнхчимэг шиг олон иргэд гүнээ талархаж байна.
Соёлын салбар: Батширээт сумын соёлын төвийн ардын авьяастнууд урлагийн шинэ хувцастай болж, Баянхутаг ,Батноров сумын иргэд 150-250 хүний театрын сандалтай болсон нь олны талархлыг хүлээжээ. Дэд бүтэцийн салбар: Орон нутгийн чанартай гүүр засварлах, ундны усны худаг шинээр гаргах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж худагт тавих, хогны болон зүлэг усалгааны автомашин авах зэрэг 11 төслийг 95 шахам сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Батширээт сумын Бархын голын хэрчлээний 10 жижиг гүүрүүдийг засварлав. Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага (БМААЭУ)
Орон нутгийн иргэд булаг шандыг хашиж хамгаалж сурчээ.
Хадлангийн тоног төхөөрөмжтэй болсноор есөн сумын 72 малчин өрх өвс хадлан, тэжээлээ өөрсдийн хүчээр бэлтгэх боломжоор хангагдлаа.
Малын үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Дадал, Биндэр, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Норовлин, Баян-Адарга, Баянмөнх сумд төсөл хэрэгжүүлж байна.
|










Мөрөн сумын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Э.Доржханд: “Би сумынхаа сургуулийн дотуур байранд гурав дахь жилдээ амьдарч байна. Өмнө нь бид ердийн галлагаатай гал тогоондоо хоолоо хийж хоёр ээлжээр хооллодог байсан. Шинэ хичээлийн жил эхэлж бид байрандаа ортол дотуур байрны гал тогоо зориулалтын, гоё тоног төхөөрөмжөөр өөрчлөгдсөн байсан. Хоолны нэр төрөл ч олширсон. Бид бүхний төлөө санаа тавьж ийм сайхан нөхцөлийг бүрдүүлж өгсөн “Тогтвортой амьжиргаа-2” төслийн ах эгч нартаа баярлаж байгаагаа нийт хүүхдүүдийнхээ өмнөөс илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!” гэж ярилаа.

Батширээт сумын Барх багийн малчин В.Хүдэрчулуун:




