| Говьсүмбэр аймагт Тогтвортой Амьжиргаа-II төсөл |
|
|
|
| 2011 оны 9-р сарын 20, Мягмар гариг, 10:01 |
|
Говьсүмбэр аймгийн Тогтвортой амьжиргаа-II төслийн нэгж нь 2009-2011 онд Олон нийтийн санаачилгийн сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 238,5 сая төгрөгийн 38 төслийг хэрэгжүүлж дуусаад байна. Төслүүдийг дэлгэрэнгүйгээр харуулбал:
Говьсүмбэр аймагт 2009-2011 онд хэрэгжсэн ОНСС-ийн төслүүд
Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага/БМААЭУ/ БМААЭУ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 445,4 сая төгрөгийн 85 төсөл хэрэгжихээс 272, 4 сая төгрөгийн төсөл хэрэгжиж дуусаад байна. Үлдсэн төслүүд хэрэгжих шатандаа явж байна. 2011 онд хэрэгжсэн зарим төслүүдээс танилцуулбал: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэл, Булангийн дэрс, Хадлан зэрэг 3 малчны бүлэгт хадлангийн тоног төхөөрөмж, үүргэвчин хадуур, тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэргийг төслийн хүрээнд нийлүүлжээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуулийн гадна биеийн тамирын талбай төсөл:
Сүмбэр сумын Хилийн шонгийн зааг төсөл: Сүмбэр сумын бэлчээр ашиглалтын хилийн заагийг тодорхойлох, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлчээрийг хувиартай ашиглахад малчдыг сургах, Бэлчээрийн хортон мэрэгчдээс бэлчээр хамгаалах, шуурганд уруудсан хүн мал төөрөх үед, газрын баримжаа олгох зорилгоор сумын болон бэлчээр ашиглалтын хилээр координатын тодорхой цэгүүдэд шон босгох.
Төслөөс ашигт хүртэгчид: Сүмбэр сумын нийт малчин өрх
Шивээговь сумын залуучуудын нэрэмжит талбай төсөл: Сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байсан ба сумын иргэд залуучуудын талбайтай болох санаачилга гарган төслийг хэрэгжүүлжээ. Төсөл хэрэгжүүлэхийн өмнө
Төсөл хэрэгжүүлсэний дараа
Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тамир: Тогтвортой амьжиргаа-II төслийн хүрээнд манай байгууллагад А0 хэмжээтэй хэвлэгч 1ширхэгийг, байрлал тогтоох багаж GPS 3-ыг сумдад ирүүлсэн бөгөөд эдгээр зүйлсыг бид өдөр тутмынхаа ажилд хэрэглэж байна.
|


















