| Тогтвортой Амьжиргаа-II төсөл Дархан-Уул аймагт |
|
|
|
| 2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 12:03 | |
|
2011 онд Дархан-Уул аймгийн иргэд Тогтвортой амьжиргаа-II төслийн санхүүжилтээр орон нутагтаа бүтээн байгуулах ажлын саналыг Багийн хурлаараа хэлэлцэн эрэмбэлэх хуралд 24 багийн 2591 иргэн оролцож Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 62 санал гарч ач холбогдол, үр өгөөж, ашиг хүртэгчээрээ эрэмбэлэгдсэн эхний 11 төслийг 128.9 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлээд байна. Төслийн санхүүжилтэд ОНСС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 1975 иргэн 7.7 сая төгрөгийн хандив өгч 120 иргэн олон нийтийг төлөөлж төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлгээ өгч, идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа нь төслийн олон нийтийг чадавхжуулах зорилтыг хэрэгжүүлж байна. Олон нийтийн санаачлага бүрэлдэхүүн хэсэг
Боловсролын чиглэл : Дархан-Уул аймагт энэ чиглэлээр 110.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс: Дээрх төслүүд хэрэгжсэнээр нийт 4890 хүн ашиг хүртэж байна. /Хонгор сумын Чандага цэцэрлэгт нийлүүлсэн гал тогооны тоног төхөөрөмж/ Эрүүл мэндийн чиглэл: Дархан-Уул аймагт энэ чиглэлээр Шарын гол сумын эмнэлэгт зүрхний бичлэгийн аппарат, шүдний эмчилгээний тоног төхөөрөмжүүд зэрэг 10.4 сая төгрөгийн төсөл хэрэгжиж 2300 хүн ашиг хүртэж байна. Төслийг хэрэгжүүлсэнээр сумын иргэд аймгийн төв оролгүй хурдан шуурхай шүдний төрөл бүрийн эмчилгээ, зүрхний бичлэг хийлгэх боломжтой болно. Дэд бүтцийн чиглэл: Дархан-Уул аймагт энэ чиглэлээр Дархан сумын 3-р багт 8.0 сая төгрөгийн санхүүжилтээр Тосгоны гүүрийг засварлах төсөл хэрэгжиж нийт 1954 иргэн ашиг хүртэж байна.
/3-р багийн Тосгоны гүүр хэрэгжихийн өмнө/ /3-р багийн Тосгоны гүүр хэрэгжсэний дараа/ Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсэг Дархан сумын 1, 4, 6, 15–р багууд, Хонгор суманд малын тэжээл бэлтгэх цехийн тоног төхөөрөмж нийлүүлэх 40.5 сая төгрөгийн 14 төсөл, Хонгор суманд бага оврын хадлангийн трактор худалдаж авах 79.6 сая төгрөгийн 12 төсөл, Орхон суманд зохиомол хээлтүүлгийн байр барих, тоног төхөөрөмж худалдаж авах, хадлангийн талбай хаших зэрэг 8.7 сая төгрөгийн төслүүдийг хэрэгжүүллээ.
Тогтвортой амьжиргаа-II төслийн үйл ажиллагаа нь иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан, иргэд өөрсдөө сайн дураар төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ өгдөг нь төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж тэдний чадавхийг ямагт бэхжүүлж байдаг. Дархан сумын 23-р цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан : Манай цэцэрлэгт 7, 8-р багийн 250 хүүхэд сурч хүмүүждэг ба сандал ширээний ашиглалтын хугацаа дууссанаас шалтгаалж сандал ширээний хүрэлцээ муу байсан. Иргэд Багийн хурлаасаа уг цэцэрлэгийн сандал ширээг шинэчлэх санал гаргаж сум, аймгийн ЗДЗ-д уламжлагдсанаар төсөл батлагдан амжилттай хэрэгжсэнээр багш ажилчид, эцэг эхчүүд бид энэ хичээлийн жилийг шинэ сандал ширээтэй сэтгэл хангалуун угтлаа
|

















