Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл Архангай аймагт Тогтвортой Амьжиргаа-II төсөл
Архангай аймагт Тогтвортой Амьжиргаа-II төсөл PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 9-р сарын 15, Пүрэв гариг, 11:00

Архангай аймгийн иргэд багийн хуралдаа идэвхитэй оролцон  санал бодлоо хэлж төсөл санаачлан эрэмбэлэх, улмаар төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд хянагч, үнэлэгчээр сайн дураараа оролцдог болсны зэрэгцээ төслийн үр дүнг дээшлүүлэх тал дээр санал бодлоо илэрхийлж, санхүүгийн оролцооноос гадна гар бие оролцдог болсон нь төслийн маань үр дүнг сайжруулах нэгэн боломж нээгдэж байна.

     Орон нутгийн засаг захиргааны байгууллага нь  иргэдийг оролцуулан төслийг эрэмбэлэн баталж, хэрэгжүүлж, хийгдэж байгаа ажилд явцын хяналт хийн,хийгдсэн ажлаа хүлээн авч байгаа нь төвлөрлийг сааруулах талаар  анх удаа эрх мэдлийг гартаа авсан тохиолдол бөгөөд орон нутгийн засаг захиргааны байгууллагын чадавхи,   хариуцлагыг нэмэгдүүлсэн арга хэмжээ болсныг иргэд олон нийт сайшааж байгаа билээ.
Хэрэгжүүлсэн төслүүдийг бүрэлдэхүүнээр тус бүрээр танилцуулбал :
     Олон нийтийн санаачлага бүрэлдэхүүн хэсгийн(ОНС) хүрээнд 2009 оноос өдий хүртэлх хугацаанд 191 төслийг 1,253,809 мянган төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэнд ба давхардсан тоогоор 67,820 өрхийн 213,614 хүн ам үүнээс 111,338 эмэгтэй, 20,330 ядуу, 30,396 малчин иргэд байна. Төсөл хэрэгжүүлсэнээр ажлын байнгын байр 80 гаруй, түр байр 400 гаруйг бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өглөө. 2011 онд тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд аймгийн хэмжээнд  239,443 мянган төгрөгийн санхүүжүүлтээр 33 төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 10,049 өрхийн 34,776 хүн ам ашиг хүртэж байгаагаас 18,238 эмэгтэй, 3,356 ядуу, 6,661 малчин иргэд тус тус хамрагдаж  эдгээр төслүүдээс 100 гаруй ажлын түр байр бий болж байна.
Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн ( БМААЭУ ) хүрээнд 369 төслийг 798,122 мянган төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 46,857 өрхийн 163,262 хүн ам үүнээс 82,682 эмэгтэй, 35,475 ядуу, 73,088 малчин иргэд тус тус хамрагдан ашиг хүртжээ.

    Энэ бүрэлдэхүүн хэсгийн  хүрээнд 2011 онд 144 төслийг 205,972 мянган төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Малчин иргэд ашиг хүртэж бэлчээрээ усжуулан зохистой ашиглан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийснээр малаа өсгөж улмаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн орлогоо нэмэгдүүлэх, нутаг усандаа үлгэр дуурайлал болохуйц ажлуудыг хийж байгаа нь Тогтвортой амьжиргаа-II төслийн нэгэн үлгэр болж байгааг иргэд өгүүлж байна.
    Орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах үүднээс төслийн бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг суманд 2010 оноос эхлэн хийж сурсан нь цаашид ямарч хэмжээний худалдан авалтыг хийх, хийгдсэн ажил, нийлүүлэгдсэн барааг хүлээн авах , хяналт үнэлгээ хийн үнэлэлт дүгнэлт гаргах  чадах чадавхийг бий болгоод байна.

     

Хөөвөр багийн малчин Ч.Гэрэлтод:  Манай сумын малчид бид БИНХ-даа  амжилттай оролцож,  багийнхаа бэлчээр усны хангамж, малын эрүүл мэндийг сайжруулах ургамал хадланг нэмэгдүүлэх өвс тэжээл нөөцлөх чиглэлээр ашигтай олон төслийн санаачлага гаргасан.  2009, 2010, 2011  онуудад манай багт Тогтвортой Амьжиргаа-II төслийн БМААЭУ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжсэн “Худаг-1”, “Эрүүлжих орчин”, “Цөөрөм” төслүүд малчин бидэнд мал сүргээ эрүүлжүүлэх, ундны цэвэр усны болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад чухал ач холбогдолоо өгсөн. 2011 онд манай багийн 11,250 бог мал угаалгад хамрагдсан байна. Үүнд  малчин бид баяртай байдаг. 

 

Улаан чулуу багийн малчин Б.Алтанчимэг:
Малчин бид өөрийн амьдардаг багтаа хэрэгжиж буй төслийн чанарыг өөрсдөө сайн дурын үндсэн дээр шалгадаг. Чанартай юм хийгдвэл малчин бидэнд хэрэгтэй гэдгийг бид сайн мэдэх  болсон. 2011 онд Улаанчулуу багт БМААЭУ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжсэн “Байшингийн булаг” төслийн хэрэгжилтийн явцад хяналт,  шинжилгээ,  үнэлгээг малчин би шалгаж шаардлага хангахгүй тор байсныг илрүүлж, торыг чанартай тороор сольж төсөл маань хугацааандаа амжилттай хэрэгжиж дууссан. 

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:380
Өчигдөр:297
Энэ сард:7758
Өмнөх сард:11056
Нийт:175813