| Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн хянагч Ц.Лхагвасүрэнгийн яриа |
|
|
|
| 2011 оны 7-р сарын 19, Мягмар гариг, 16:01 |
|
Манай багийн ИНХуралдаан 2010 оны 1-р сарын 9-нд болж уг хуралдаанд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн аймгийн зохицуулагч Р.Отгонжаргал, сумын зохицуулагч Д.Баярмаа нар “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд ямар ямар ажил хийгдэх талаар мэдээлэл хийснээр тус хуралд ирсэн иргэд багийн алслагдсан гудамжинд иргэдийн аюулгүй орчинг хангах зорилгоор Пионер, Чулуутын гудамжийг сонгон авч гудамжны гэрэлтүүлэг тавих санал гарган хуралдаанд оролцсон 140 иргэн санал нэгтэй баталсан. Энэ 2 гудамжаар төмрийн хүдэр зөөж байгаа 40-50тн даацтай авто машин их явж байгаа тул тоос шороо их босч үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг. Багийн ИНХ хуралдаанаас гаргасан иргэдийнхээ саналыг дэмжин хуралдааны тэмдэглэл, тогтоол, хуралд оролцсон иргэдийн нэрс, төслөөр хийгдэх ажлыг бичиж сумын “Тогтвортой амьжиргаа-II” төслийн зохицуулагч Д.Баярмаад өгсөнөөр сум, аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжигдэн 17.8 сая төгрөгийн төслийн санхүүжилт батлагдсан. Иргэдийн оролцооны 5 хувийг цуглуулахад 190 гаруй иргэд оролцон 890.800 төгрөгийн хандив өглөө. 2010 оны 9 сарын 3-нд Молор-Эрдэнэ захиралтай “Эрчит цэнэг” ХХК ажлыг эхлүүлж талбайн даамлаар Батсүрэн гэдэг хүн ажиллахаар боллоо. 2010 оны 9 сарын 4-нд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн аймгийн зохицуулагч Р.Отгонжаргал, сумын зохицуулагч Д.Баярмаа, багийн засаг дарга Ш.Энхмонгол нарын хамт ажлын байдалтай танилцлаа. Мөн багийн иргэн Батцэнгэл, Цогзолмаа, би өөрөө эцсийн шонг авч энэ хоорондох ажлыг хянан бид 3 энэ ажлыг дуустал олон нийтийн хянагчаар ажилласан. Гэрэлтүүлэг тавьж байгаа гудамжны айл өрхөөр орж иргэн бүр хянагч байхыг ухуулан ойлгуулж байлаа. Өдөр бүр хянагч нартайгаа уулзан шон суулгасан байдал кабелийн утас тавих нүхний гүн ус гарч байгаа эсэх талаар үзэж зураг авч баталгаажуулж байлаа. “Тогтвортой амьжиргаа-II” төслийн олон нийтийн хянагчийн маягТ 3А-г 4 удаа иргэдээр бөглүүлж саналыг нь авч байлаа. 1 удаа 1 хянагч 3 хүнээр маягтийг бөглүүлж иргэдийн саналыг авч дүгнэлт бичин сумын “Тогтвортой амьжиргаа-II” төслийн зохицуулагч Д.Баярмаагаар дамжуулан, аймгийн зохицуулагч Р.Отгонжаргалд явуулж байлаа. Эхний санал асуулгаар иргэд төлөвлөсөн хугацаанд хийгдэх болов уу? гэсэн эргэлзэнгүй саналтай байлаа гэхдээ нийт үнэлгээгээр “сайн” дүн тавьж байлаа. Энд нэг тайлбар хэлэхэд: Энэ гэрэлтүүлэг тавих гудамжинд урьд нь Бүлгийн зээлээр гудамжны гэрэлтүүлэг тавина гэж иргэдээс хандив авч 5 айлын дунд нэг гэрэл тавьсан нь тэр айл асаавал асдаг, асаахгүй бол асдахгүй байсан нь бидний ажилд саад болж байлаа. 2 дахь санал асуултанд: Ямарч байсан эхэлчихлээ. Гар ажиллагаа ихтэй байна гэсэн санал гарч байлаа. 9 хүнээс 7 нь “онц”, 2 нь “сайн” гэсэн үнэлгээ өгч байлаа. Энэ хугацаанд аймгийн зохицуулагч Р.Отгонжаргал, сумын зохицуулагч Д.Баярмаа нар ажлын явцтай ойр ойрхон ирж танилцдаг байлаа. 2010 оны 9 сарын 24-нд 800 метр газар 17 ширхэг гэрэлтүүлэгийн монтаж хийгдэн ашиглалтанд өглөө. Багийн ИНХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, багийн засаг дарга Ш.Энхмонгол, цахилгаан шугам сүлжээний инженер Лхүндэв, гэрэл борлуулалтын инженер Мөнхцэцэг, “Тогтвортой амьжиргаа-II” төслийн сумын зохицуулагч Д.Баярмаа, хянагч нар байлцан ажлыг удирдан хийж байсан Батсүрэн гэрлийг асааж бид шон бүрээр нь шалгаж үзлээ. Хоёр хоногийн дараа 2010 оны 9 сарын 26-нд 3 дахь санал асуултанд: Иргэд “онц” үнэлгээ өгч байлаа. Хандивын мөнгө цуглуулаад явж байхад эсэргүүцэж байсан иргэд ирж уучлалт гуйн ингэж нүдэнд харагдаж, гарт баригдах ийм өндөр төсөвтэй ажлыг ийм хурдан хугацаанд хийнэ гэж санасангүй гэж байлаа. Гэрэл тавьснаас хойш ганц нэг гэрэл асахгүй байсныг тухай бүрд нь сумын зохицуулагч болон ажлыг гүйцэтгэж байсан хүмүүст тогтмол хэлж анх ажил хийхэд гаргаж байсан зурагны дагуу хөрсний хучилтыг шон шонгийн хооронд шалган дутуу хучилттай шонгуудыг тэмдэглэн сумын зохицуулагч нарт мэдээлэлж байлаа. 2010 оны 10 сарын 16-нд “Тогтвортой амьжиргаа-II” төслөөр тавигдсан гэрлийг хүлээж авах мэргэжилийн хяналтийн улсын байцаагч, онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон байцаагч нартай уулзан асахгүй болсон гэрэл шонгийн хоорондох хайрган хучилтыг хийлгэсний дараа хүлээж авна гэлээ. Энэ хугацаанд нийт 9 гэрэл шатсан. 2010 оны 10 сарын 17-нд гэрэлтүүлэгийн ажил хийж байсан улсууд ирж 9 гэрэл сольж шон хоорондох нүхний шороог тэгшилсэн. 2010 оны 10 сарын 19-нд аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар уг гэрлийн ашиглалтыг хариуцахаар хүлээн авлаа. Баг дээр “Тогтвортой амьжиргаа-II” төслийн санхүүжилтээр гэрэл тавьсан талаар аймаг, сумын удирдлагад танилцууллаа. 2010 оны 10 сарын 20-нд багийн 9 өрхөөр орж маягт 4-ыг бөглүүлэхэд “онц” үнэлгээ өгч байлаа. Энэ ажил нь багийн алслагдсан харанхуй орчинд машин тэрэг их явдаг тул иргэд гэрэлтэй болсонд их талархаж байлаа. Энэ гэрлийг 2 дэлгүүрийн үүдэнд тавьсан нь оройн цагаар дэлгүүр ажиллуулахад ашигтай болж байв. Энэ ажлын үр дүнд 600 гаруй иргэдийн аюулгүй байдлыг хангасан манай баг дээр хийгдсэн том бүтээн байгуулалтын ажил байлаа. Багийн иргэдийн оролцоо идэвхийг өрнүүлж тэдэнд талархсан сэтгэлийн хариу болгож хандив өгсөн бүх иргэдийн нэрс ажлын үйл явцыг харуулсан зургийн хамт самбар хийж худаг дэлгүүрүүд дээр байрлуулж мөн багийн засаг даргын өрөөнд тавин ажлын тайлангаа иргэдэд сурталчиллаа. Мөн аймаг, сумын зохицуулагч нар “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд хийсэн ажлын танилцуулга бүхий самбарыг гэрэлтүүлэг тавьсан гудамжинд байрлууллаа. Манай баг нь 2011 онд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн санхүүжилтээр багийн малтай иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бага оврын тэжээлийн цех байгуулах саналыг иргэд санаачилсан нь багийн ИНХуралдаанаар дэмжигдэн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн аймаг, сумын зохицуулагч нарт өгсөн. Энэ төсөл дэмжигдвэл бид баг дээрээ малын тэжээлээ үйлдвэрлэх болно. 2011 оны 5 сарын 8-нд аймгийн зохицуулагч Отгонжаргал, сумын зохицуулагч Баярмаа нар ирж гэрэлтүүлэгийн ажлын үйл явдалтай газар дээр нь танилцан гэмтэл гарсан гэрэл, суулт өгсөн сувагны зургийг авч баталжуулан аймгийн ахуй үйлчилгээ, аймгийн гэрэл борлуулах газруудад зохих ёсны шаардлага өгсөнөөр 2011 оны 5 сарын 15-нд аймгийн нийтийн ахуй үйлчилгээ, “Эрчит цэнэг” ХХК-ийн ажилчид ирж засвар үйлчилгээ хийсэн. “Тогтвортой амьжиргаа ” төслийн газрын дарга А.Хашцэцэг таньд болон төслийн ажилчид та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Мөн аймаг орон нутгаас энэ зөвлөлгөөнд оролцож байгаа төлөөлөгч та бүхэндээ орон нутагтаа “Тогтвортой амьжиргаа-II” төслийн санхүүжилтээр олон сайхан ажил хийж хүн ардынхаа сайн сайхны төлөө зүтгэж байгаа ариун үйлсэд чинь ажлын өндөр амжилт хүсье. 2011 оны 5 сарын 27 |













