Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Европын холбоо, Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа-II” төсөл нь иргэд олон нийтийн идэвхи санаачилгыг өрнүүлэн тэдний дуу хоолой, санал хүсэлтийг шийдвэр гаргах төвшинд хүргэж орон нутгийн удирдлагуудтай хамтран асуудлаа шийдвэрлэх боломж олгохыг зорьж ажиллаа. Нийслэлийн төслийн зөвлөлийн даргын баталсан 2010 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод “Тогтвортой амьжиргаа-II” төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх 2009 оны үйл ажиллагааны ололттой талуудыг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллав.
Төслийн мэдээлэл, сургалт “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газраас дүүргийн төслийн зохицуулагчид дүүрэг, хорооны Засаг дарга, орон нутгийн зөвлөл, ажлын хэсгийн гишүүдэд төслийн зорилго чиглэл, хяналт үнэлгээ, худалдан авах ажиллагааны талаар болон бусад олон улсын төсөл хөтөлбөрийг уялдуулан холбох чиглэлээр давтан сургалт зохион байгуулав. сан. Төслийн хэрэгжилтийг хэлэлцэж харилцан туршлага солилцох зорилгоор бүсийн сургалтанд дүүргийн зохицуулагч нарыг хамрууллаа. Төслийн зөвлөх байгууллага болох Нийгмийн хөгжлийн төв иргэдийг сайн дурын идэвхижүүлэгчээр ажиллуулах, Хүн ам зүй, сургалт судалгааны төв иргэдийн зүгээс орон нутагт тавих хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгох зорилгоор хороо тус бүрт төслийн сайн дурын олон нийтийн хянагч, үнэлээч нарт сургалт зохион байгууллаа. Төслийн хэрэгжилтийн талаар болон Орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн оролцооны талаар олон нийтэд мэдээлэх сарын аян зохион байгуулж, нээлттэй өдөрлөгийг есөн дүүргийн хэмжээнд тэмдэглэлээ. Телевиз, өдөр тутмын сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлж байна. Түүнчлэн дүүргүүдийн төслийн нэгжүүд бие даан тухайн дүүрэгт хэрэгжиж буй төслийн талаар гарын авлага, боршюр хэвлүүлж олон нийтэд тараалаа. Иргэдийн оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээг иргэдийн оролцоотой хийж байгаа нь чанар үр дүнг нэмэгдүүлээд зогсохгүй, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг хөндлөнгийн бус орон нутгийн байнгын ажил болгоход нөлөөлж байна. Нийслэлийн хэмжээнд 660 иргэн олон нийтийн хянагч, үнэлээчээр сайн дураараа ажиллаж төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. Эдгээр иргэн төслийн хэрэгжилтийн талаархи үнэлгээг иргэд олон нийтээс авч, төсөл хэрэгжүүлсэн байгууллагуудад иргэдээс санал авах хайрцаг байгуулснаар төслийн хэрэгжилтийг олон нийтээр үнэлүүлэх ажлыг сайжруулсан байна. Зарим дүүрэг олон нийтийн хянагч, үнэлээчээр ажиллах сонирхолтой 30 иргэн, идэвхжүүлэгч 35 иргэнийг сонгон шалгаруулж, Хамтын ажиллагааны гэрээ байгуулан, батламж гардуулсан байна. Нийслэлийн хэмжээнд 103 хорооны ИНХ хуралдаж Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 360 гаруй санал санаачилга гарснаас дүүргүүдийн Засаг даргын өргөтгөсөн хурлаар 240 гаруй саналыг хэлэлцүүлж эрэмбэлүүлэн нийт 102 төслийг батлуулах ажлыг зохион байгуулав. Нийт 103 хорооны ИНХ-д 16344 өрхийн 16673 иргэн оролцсоноос 4158 нэн ядуу буюу амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд хамрагдсан байна. Хуралд оролцсон иргэд орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн санал хүсэлт гаргаж, урд оноос иргэдийн хуралд оролцох оролцоо болон идэвхи нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, хуралд оролцсон иргэд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн талаархи мэдээлэл болон хороонд хэрэгжсэн төслийн талаархи мэдээлэл сайтай байв. Төслийн нэгдсэн үр дүн Нийслэлийн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн Зөвлөл гурван удаа хуралдаж дүүргүүдийн Засаг даргын зөвлөлийн хурлаас батлагдаж ирсэн төслүүдийг хянаж “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газарт хүргүүлж, шийдвэрлүүллээ. Олон нийтийн санаачилгын сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2010 онд нийслэлийн есөн дүүрэгт нийт 1,183.055.674 төгрөгийн өртөг 102 төсөл хэрэгжүүлсэн байна. Орон нутгийн иргэдийн амьжиргааг баталгаажуулах, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжсэн төслийн үр шимийг 225781 иргэн хүртсэнээс 57 хувь буюу 127584 нь эмэгтэй, 29 хувь буюу 65171 нь ядуу иргэд, нэг хувь буюу 1524 нь малчин иргэд байна. Иргэдийн оролцоотой хэрэгжиж буй төслийн хүрээнд 349 иргэн ажлын түр байраар, 24 иргэн байнгын ажлын байртай болжээ. Түүнчлэн 2009, 2010 онд 80 гаруй худалдан авах ажиллагааг дүүргийн төвшинд хийж , дүүргүүдийн аж ахуйн нэгж, хоршоо, бүлгүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлжээ. 2011 онд Тогтвортой Амьжиргаа-II төсөл нь нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагаанд илүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл иргэд хамтдаа хүч, хөдөлмөр, сэтгэл зорилгоо нэгтгэн, тав тухтай амьдрах, хүүхэд гэр бүл, тэдний сайн сайхан, аюулгүй эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх замаар гэр хорооллын орчин тойрон, амьдарлын нөхцөл байдал, эрүүл ахуй, тохижилт, газар төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар “Загвар орчин” байгуулах бөгөөд төсөлд хамрагдаж буй иргэд, айл өрхүүд хашаагаа засаж сайжруулах, хүрээлэн буй орчноо цэвэр, ногоон байлгахад хувь нэмрээ оруулах, амьдарч буй орчноо сайжруулахад иргэдийн зүгээс оруулж буй хувь нэмэр оролцоог дэмжиж санхүүжүүлэх юм.
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжсэн төслүүдийг салбараар нь авч үзвэл: Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжсэн төслийн жагсаалтаар авч үзвэл: БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 16,640,225 төг оруулсан Иргэдийн хандив 11,052722 төг оруулсан
№ | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 20 | Голомт-Ирээдүй | 34-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 3,524,000 | | 2 | 6 | Эрүүл хүнс-Аюулгүй ажиллагаа | 98-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 4,466,000 | | 3 | 18 | Тэмүүлэл | 13-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 4,576,000 | | 4 | 12 | Гал тогоо-15 | 15-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 3,304,000 | | 5 | 7 | Саппоро-2010 | Ард Аюушийн өргөн чөлөөний засвар, тохижилт | 24,417,500 | | 6 | 10 | Явган зам | 9-12-р хэсгийн дунд явган хүний бетонон шаталсан зам тавих | 5,000,000 | | 7 | 13 | Хүүхэд хөгжил | 76-р цэцэрлэгийн сэрүүн өрөөг засварлаж чийрэгжилтийн танхим байгуулах | 15,510,512, | | 8 | 4 | Зуунтай | 52-р байрны 1-р орцонд ахмадын өрөөнд сургалтын техник хэрэгсэл авах | 2,975,000 | | 9 | 3 | Тохилог орчин -69 | 69, 70-р байрны дунд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжын тохижилт | 5,000,000 | | 10 | 17 | Ногоон байгууламж | 36 и байрны дэргэд гадна талбайн тохижилт | 5,000,000 | | 11 | 2 | Гал тогоо-51 | 51-р сургуулийн цайны газрын тоног төхөөрөмж шинэчлэх | 6,150,000 | | 12 | 8 | Сургалтын материаллаг орчин | 93-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 8,313,000 | | 13 | 18 | Өнхрүүш | 88-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 8,333,400 | | 14 | 14 | Цэвэр орчин-Эрүүл хоол | 78-р сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 8,100,000 | | 15 | 7 | Тоног төхөөрөмж-97 | 97-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 6,400,000 | | 16 | 10 | Тоног төхөөрөмж-141 | 141-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 6,258,000 | | 17 | 6 | Тэмүүлэл-1 | Хүүхэд хөгжил асрамжийн газарт гал тогооны тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, ширээ сандал нийлүүлэх | 37,438,800 | |
| | Нийт | | 154,766,612 | БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 0 төг оруулсан Иргэдийн хандив 10,992,073 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 8 | Гэрэлт ирээдүй | 92-р сургуулийн цахилгааны монтажыг солих | 5,000,000 | | 2 | 13 | Бяцхан төгөл | 55-р сургуулийн гадна тохижилт | 2,500,000 | | 3 | 10 | Цэвэр орчин | 10-р хорооны хажууд нийтийн бие засах газар, бохирын цооног байгуулах | 4,000,000 | | 4 | 15 | Хүүхэд тоглох орчин | 1-7-р байрнуудын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах | 5,000,000 | | 5 | 20 | Цэцэрлэг хөгжил- 2010 | 63-р цэцэрлэгийн дээврийн засвар | 20,089,958 | | 6 | 20 | Гал тогооны шинэчлэл | 63-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл | 4,500,000 | | 7 | 9 | Эрүүл-Аюулгүй орчин | Шар хадны 3-р цэцэрлэгийн бохирын засвар, цахилгаа монтажны засвар | 24,627,977 | | 8 | 14 | Лабораторийн шинжилгээ | Дүүргийн мэргэжлийн хяналтийн хэлтэст тоног төхөөрөмж нийлүүлэх | 10,000,000 | | 9 | 13 | Цахилгааны аюулгүй орчин | 14-р сургуулийн цахилгааны монтажыг солих | 10,790,000 | | 10 | 12 | Ардын дуу бүжгийн дэвшилтэт технологи | Жанжин клубт хичээллэдэг ардын дуу бүжгийн дугуйланд компьютер, канон | 1,980,000 | | 11 | 6 | Гадна орчны тохижилт | 21-р сургуулийн гадна талбайн тохижилт | 21,432,800 | |
| | Нийт | | 109,920,735 | БАГАНУУР ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 7,009,669 төг оруулсан Иргэдийн хандив 7,077,623 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 1 | Ариун | Халуун усны барилга шинээр барих | 46,967,453 | | 2 | 3 | Тохилог | Солёлын төвийн сандал, шалны хулдаас шинэчлэх | 27,962,000 | | 3 | 2 | Цахим | Нуурын гэр хороололд телевизын дахин дамжуулах станц суурилуулах | 2,000,000 | | 4 | 3 | Төхөөрөмж 132 | 132-р цэцрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 12,760,800 | | 5 | 1,2,3,4 | Сэргийлэх | Цагдаагийн хэсгүүдэд компьютер, принтер нийлүүлэх | 2,745,992 | | 6 | 2 | Энх өрх | Өрхийн эмнэлэгийн тохижилт, багаж хэрэгсэл | 2,926,000 | | 7 | 4 | Худаг | Ус түгээх байр шинээр барих | 18,855,393 | | 8 | 3 | Цох | 142-р цэцрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 11,200,000 | | 9 | 3 | Мэдлэг | Сургуульд мэдээлэл зүйн тоног төхөөрөмж нийлүүлэх | 7,110,000 | |
| | Нийт | | 132,527,638 | БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 6,489,524 төг оруулсан Иргэдийн хандив 6,489,524 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 1 | Лаборатори | Дүүргийн хүн эмнэлэгийг цус, шээсний шинжилгааний автомат анализатораар хангах | 10,995,380 | | 2 | 1 | Спорт заалны засвар | Спорт заалны дээвэрт засвар хийж, халаалтын бага оврын тогоо, халаалтын системийг шинэчлэх | 27,962,000 | | 3 | 1 | Телевизын дахин дамжуулах станци | Гэр хороолол руу кабель татах, антени суурилуулах, студи тохижуулах | 9,858,000 | | 4 | 2 | Ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж | Гүний худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах | 6,100,000 | | 5 | 2 | Гэр холроооллын гэрэлтүүлэг | Нуурын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах | 6,445,828 | | 6 | 1 | Соёлын төвийн гадна тохижилт | Гадна пасадны засвар, гэрэлтүүлэг, мэдээллийн самбар | 9,269,782 | | 7 | 1 | Сургуулийн биеийн тамирын гадна талбай | 2-р сургуулийн биеийн тамирын талбайг шинээр барьж байгуулах | 19,952,612 | | 8 | 2 | Цагдаагийн кабоны гадна тохижилт | Гадна бетонон талбай хийх , замын 2 талд машин түр зогсох зурвас шинээр гаргах | 8,500,000 | | 9 | 2 | Номын сангийн тохижилт | Сургуулийн номын санг цахим хэлбэрт шилжүүлэх | 5,593,400 | | 10 | 1 | Ахмадын хорооны тохижилт | 1,2-р хорооны ахмадын танхим тохижуулах | 2,215,780 | | 11 | 2 | Нийтийн номын сангийн тохижилт | Нийтийн номын санг тохижуулж, техник хэрэгслээр хангах | 2,948,000 | | 12 | 1 | Гэр хорооллын тоглоомын талбай | 2 хороонд тус бүр 1 тоглоомын талбайг шинээр барих | 10,550,000 | | 13 | 1 | Зохиомол хээлтүүлгийн багаж | Малын зохиомол хээлтүүлгийн багажаар хангах | 3,380,000 | | | | Нийт | | 129,790,484 | НАЛАЙХ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 5,803,675 төг оруулсан Иргэдийн хандив 5,842,500 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 1 | Гэрэлтүүлэг-1 | Гудамжны гэрэлтүүлэгийг шинээр суурилуулах | 7,139,843 | | 2 | 4 | Гэрэлтүүлэг-4 | Гудамжны гэрэлтүүлэгийг шинээр суурилуулах | 10,353,059 | | 3 | 6 | Гэрэлтүүлэг-6 | Гудамжны гэрэлтүүлэгийг шинээр суурилуулах | 18,896,625 | | 4 | 2 | Цэвэрхэн | ЭМН-ийн хүлээн авах болон төрхийн өмнөх эхчүүдийн амрах өрөөг тохижуулах | 14,582,270 | | 5 | 2 | Тохилог орчин | Хүүхдийн тоглоомын талбайг засч тохижуулах | 7,280,597 | | 6 | 3 | Цэвэр орчин | Дугуйт трактор буюу ковш худалдан авах | 48,000,000 | | 7 | 5 | Дэлбээ | Хүүхдийн тоглоомын талбайг засч тохижуулах | 9,799,130 | | | | Нийт | | 116,051,524 | СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 8,612,940 төг оруулсан Иргэдийн хандив 8,612,940 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 12 | Сарнай | Явган хүний зам тавих , хайс хийх | 11,125,295 | | 2 | 13 | Саруул орчин | Явган хүний зам тавих , хайс хийх | 9,820,375 | | 3 | 14 | Золбоо | Явган хүний зам тавих , хайс хийх | 10,500,000 | | 4 | 15 | Пирамид | Явган хүний зам тавих , хайс хийх | 9,820,385 | | 5 | 16 | Тохижилт | Явган хүний зам тавих , хайс хийх | 8,647,692 | | 6 | 17 | Цэвэр орчин | Явган хүний зам тавих , хайс хийх | 9,156,357 | | 7 | 19 | Бидний ирээдүй хүүхэд | 81-р цэцэрлэгийн уурын зуухны засвар | 10,600,000 | | 8 | 12-17 | Хөдөлмөр /Эрүүл орчин / | Явган хүний гарц тохижуулах | 27,576,515 | | 9 | 22 | Нархан | Үерийн усна далан, хамгаалалт барих | 40,845,683 | | 10 | 3 | Хөгжил | 80-р цэцэрлэгийн гал тогооны засвар | 9,625,000 | | 11 | 19 | Илчлэг хоол | 148-р цэцэрлэгийн гал тогооны засвар, тоног төхөөрөмж | 9,000,000 | | 12 | 22 | Худаг засвар | Ус түгээх байр шинээр барих | 15,541,556 | | | | Нийт | | 172,258,858 | СҮХБААТАР ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 5,585,502 төг оруулсан Иргэдийн хандив 5,319,639 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 1 | Эрч хүч | 1,2,3,33-р байрнуудын дуэд тоглоомын болон амралтын талба тохижуулах | 4,824,260 | | 2 | 2 | Мужаан | 31-р сургуулийн технологийн кабинет тохижуулах | 7,898,660 | | 3 | 3 | Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл хангах | 54-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 6,940,000 | | 4 | 4 | Дулаан илч | 40 –р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 7,158,000 | | 5 | 4 | Сургалтын тоног төхөөрөмж | 45-р сургуулийн соёл хүмүүжлийн тахимын тохижилт, хөгжмийн зэмсэг нийлүүлэх | 8,127,000 | | 6 | 6 | Эрүүл хүнс | 25-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх | 7,858,000 | | 7 | 6 | Сайн наран | Өрхийн эмнэлэгийн барилгын дээврийн засвар | 6,851,000 | | 8 | 8 | Оюутны гудамж | Оюутны гудамжинд явган хүний зам тавих | 4,779,483 | | 9 | 10 | Тохилог орчин | 3-р сургуулийн зүүн талд явган хүний зам тавих | 4,999,745 | | 10 | 13 | Ногооны талбайн худаг | Ногооны талбайн айлуудын дунд гүний худаг барих | 15,987,383 | | 11 | 15 | Цэвэр усны хангамж | Архустайн зусланд гүний худаг гаргах | 13,486,518 | | 12 | 18 | Цэнгэг ус | Бэлхийн 52-р гудамж гүний худаг гаргах | 13,117,031 | | | | Нийт | | 102,027,080 | ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 4,367,949 төг оруулсан Иргэдийн хандив 6,780,073 төг оруулсан
| № | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 3,11,5,13 | Модон сандал | 28,46,35,137,144,145-р цэцэрлэгүүдийн хүүхдийн сандлыг шинэчлэх | 9,706,000 | | 2 | 3 | Шинэчлэл | Хүүхдийн клиник сувилалын гал тогооны тоног төхөөрөмж, ширээ, сандал шинэчлэх | 5,844,000 | | 3 | 2 | Эрүүл орчин | 27-р цэрэлэгийн ариун цэврийн өрөөний засвар | 8,351,758 | | 4 | 7 | Эрүүл орчин-эрүүл хүнс | 73-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж | 11,037,000 | | 5 | 14 | Цэвэр ус | Өлзийтийн 165-р цэцэрлэгийг цэвэр усны шугаманд холбох | 9,562,160 | | 6 | 4 | Итгэлтэй онош-найдвартай эмчилгээ | Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх | 18,177,500 | | 7 | 6 | Чанартай үйлчилгээ | Амбулатори 1-ийн эмэгтэйчүүдийн болон дархлаажуулалтын өрөөний засвар тохижилт | 7,935,995 | | 8 | 8 | Тохилог орчин | Уясах өрхийн эмнэлэгийн сантехникийн засвар | 5,629,973 | | 9 | 12 | Эрүүл энхий төлөө | Биоасралт өрхийн эмнэлэгийн дээвэ,р дотор засвар | 23,970,244 | | 10 | 12 | Тохилог орчин -1 | 40, 24-н айлын дунд нийтийн бие засах газар | 5,000,000 | | 11 | 13 | Хүнээ хамгаалья | 32 айлын орон сууцны бохирын шугам солих | 5,988,400 | | | | Нийт | | 111,203,030 | ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 7,754,079 төг оруулсан Иргэдийн хандив 17,419,500 төг оруулсан
№ | Хороо | Төслийн нэр | Төслийн чиглэл | Төслийн өртөг | | 1 | 17 | Нархан хотхон | 103 дугаар цэцэрлэгийн цонхыг шинэчлэх | 11,878,000 | | 2 | 13 | Гүүрэн гарц-35 | Сурагчийн 35-р гудамжны гүүрийг засварлах | 5,996,307 | | 3 | 13 | Гүүрэн гарц-37 | Сурагчийн 37-р гудамжны гүүрийг засварлах | 8,994,552 | | 4 | 10 | Маамуу нааш ир | 124-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилт | 69,800,000 | | 5 | 11 | Сургалт | 57-р сургуулийн 3 ангийн ширээ сандал, самбар шинэчлэх | 3,990,000 | | 6 | 13 | Тохилог орчин | 49-р сургуулийн 3 ангийн ширээ сандал, самбар шинэчлэх | 3,990,000 | | 7 | 18 | Үйлс нэгт | 18-р хорооны өрхийн эмнэлэгийн хаалга, цонхыг шинэчилж, шарлага, массажны аппарад | 4,538,200 | | 8 | 2 | Ахмадын эрүүл мэнд | Хоршоолол төвийн ахмадын танхимын тохижилт | 5,440,000 | | 9 | 17 | Гүүрэн гарц 37 | Сурагчийн 47-р гудамжинд явган хүний гүүр шинээр тавих | 19,932,654 | | 10 | 4 | Алхам алхмаар | 9-р цэцэрлэгийн ОО-ын өрөөний засвар | 19,950,000 | | | | Нийт | | 154,509,713 | |