Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл "ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА -II" ТӨСӨЛ ДОРНОД АЙМАГТ
"ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА -II" ТӨСӨЛ ДОРНОД АЙМАГТ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 9-р сарын 23, Пүрэв гариг, 16:25
Дорнод аймаг нь тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 14 сум 58 багтай 74.5 мянган хүн амтай. “Тогтвортой амьжилгаа-II” төсөл нь бүх сум буюу 14 суманд хэрэгжиж байна.
2009 онд  “Тогтвортой амьжиргаа-II” төслөөр Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 418.275.075 төгрөгийн 50 төсөл, Бэлчээрийн мал аж ахуй эрсдэлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 88,614,863 төгрөгөөр 79 төсөл бүрэн хэрэгжүүлсэн. Мөн Бичил санхүүгийн хөгжлийн сангийн хүрээнд 2008, 2009 онд 66,6 сая төгрөгийг зээлдэгчдэд олгоод байна.
  

Аймгийн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн зөвлөлөөр  2010 онд ОНС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 392.410.854 төгрөгийн 49 дэд төсөл, БМААЭУ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 162.503.369 төгрөгийн 72 дэд төслийг хэлэлцэн дэмжиж Төслийн газраар хянуулж төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл авснаар ОНС бүрэлдэхүүн хэсгийн 29 төслийн 207.818.790 төгрөгийн санхүүжилт, БМААЭУ-ын  бүрэлдэхүүн хэсгийн 49  төслийн  121.971.884  төгрөгийн санхүүжилтыг Төслийн газраас  хэрэгжүүлэх  шатанд  явж байна.
“Тогтвортой амьжиргаа-II” төслөөс 2010 онд өвөл хавар тохиолдсон зудын хохирлыг бууруулах зорилгоор БМААЭУ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 12 суманд  тус бүрт нь  таван сая төгрөгийн малын тэжээл  нийлүүлэх нийт 60 сая   төгрөгийн  төсөл хэрэгжүүлсэн, мөн аймгийн Газрын албанд газрын зураг хэвлэгч машин,  14 сумын газрын даамалд газар зүйн байршил тогтоогч GPS олгосноор сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, өвөлжөө хаваржааны газар нутгаа төлөвлөхөд  илүү хялбар болж байгаад сум орон нутгийн иргэд, малчид талархаж байна.


 

Баяндун суманд 39,2 сая төгрөгийн,  Матад  суманд   35,5 сая  "Нийтийн халуун ус" төсөл хэрэгжиж иргэдийн эрүүл ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. Уг төслөөс 2100 гаруй хүн ашиг хүртэж байна.

 

 

 

 

Цагаан-овоо суманд  8800,0 мянган төгрөгийн өртөг бүхий  ЕБС-ын мэдээлэл зүйн танхимыг тохижуулах "Мэдээллийн эрин" төсөл хэрэгжиж  сургуулийн сурагчид болон ард иргэд интернет ашиглах боломж бүрдсэнээр 520 гаруй хүн ашиг хүртэж байна.

 

 

 

Халхгол, Хэрлэн суманд ОНС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2009 онд 7,0 сая төгрөгөөр "Тоглоомын цогцолбор", 15,9 сая төгрөгөөр "Гэрэлт ирээдүй" зэрэг төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачууд тоглох талбайтай болж, өвлийн улиралд орой үдэш  гэрэлтэй гудамжаар явах болсон. Эдгээр төслөөс 1700 гаруй хүн ашиг хүртэж байна.
  

 

 


   Дашбалбар, Цагаан-Oвоо, Чулуунхороот  суманд  ОНС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2008, 2009 онд 53 сая төгрөгөөр нийтийн хог цэвэрлэгээнд зориулж "Хогны машин" төсөл хэрэгжсэнээр  эрүүл ая тухтай амьдрах орчин бүрдээд байна. Уг төслөөс гурван сумын 827 өрх ашиг хүртэж байна. 

 

 

 Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хэрлэн сумдад ОНС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2009 онд 23.1 сая төгрөгийн "Хүүхэд хөгжил-амтат хоол", "Цэвэр эрүүл хоол", "1-р хоолны тогоо" зэрэг төслүүд хэрэгжсэнээр дээрх сумдын хүүхдүүд цэвэр эрүүл орчинд суралцах нөхцөл бүрдсэн. Уг төслөөс 683 хүүхэд ашиг хүртэж байна.

 

 

  

   Чойбалсан, Сэргэлэн сумдад ОНС бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2009 онд нийт 11.3 сая төгрөгөөр нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "ЭХО", "Хөдөлгөөн эрүүл мэнд" төслүүд хэрэгжсэн. 
   

 

 

 БМААЭУ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд тус аймагт 2009 онд 88.614.863 төгрөгийн 79 дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

 

 

 

 

/"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин, 2010.09 сар/

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:378
Өчигдөр:297
Энэ сард:7756
Өмнөх сард:11056
Нийт:175811