Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл “Тогтвортой амьжиргаа II” төсөл Завхан аймагт
“Тогтвортой амьжиргаа II” төсөл Завхан аймагт PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 9-р сарын 22, Лхагва гариг, 18:20
Хүний анхан шатны хэрэгцээг тодорхойл гэвэл олон зүйлийг нэрлэх байх. Өмсөх хувцас, идэх хоол, амьдрах байр гээд л. Гэхдээ үүнээс ч олон хэрэгцээ шаардлага хүн төрөлхтөнд бий. Тэр дундаа хөдөөгийн алслагдсан суманд амьдарч буй иргэдийн хувьд шийдүүлэх асуудал мундахгүй их байдаг. Гэхдээ улс, орон нутгийн төсвөөс хүрэлцдэггүй, иргэд өөрсдөө хийх гэхээр хөрөнгө мөнгөгүйддэг ажил л их байдаг. Тиймээс ч Засгийн газар, Дэлхийн банк, Европын холбоо, Япон улсын Засгийн газартай хамтран “Тогтвортой амьжиргаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 12 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар Монгол орны өнцөг булан бүрт хүрч чаддаг энэхүү төслийн хоёр дахь үе шат энэ жилүүдэд хэрэгжиж байгаа билээ. Хамгийн гол нь иргэд өөрсдөө баг, хорооны Иргэдийн нийтийн хурал дээр хэрэгцээ тодорхойлж, санал санаачилга гаргаснаар хэрэгждээгээ энэхүү төслийн давуу тал оршдог. Худаг гаргах, халуун ус барих, сургууль, цэцэрлэгийн засвар, зам гүүр засах, шинээр барих, гэрэлтүүлэг тавих, бэлчээр хаших гээд ер нь л иргэдэд хэрэгцээтэй, тэдний санаачилсан ажлыг “Тогтвортой амьжиргаа II” төслийн хүрээнд санхүүжүүлдэг. Ингээд “Тогтвортой амьжиргаа II” төсөл алс баруун хязгаар Завхан аймагт хэрхэн хэрэгжиж байгааг цөөн баримтад түшиглэн өгүүлье.
Завхан бол Улаанбаатараас 1000 гаруй км алслагдсан, төвийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоогүй, дэд бүтэц тааруу хөгжсөн аймаг. Энэ аймгийн 24 суманд шийдэх асуудал, шийдлээ хүлээсэн олон ажлууд хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. Үүний зах зухаас аймгийн иргэд өөрсдөө санаачилж, “Тогтвортой амьжиргаа II” төсөлтэй хамтран амжилттай ажил хэрэг болгож байна. Зөвхөн 2010 онд “Тогтвортой амьжиргаа II” төслийн Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Завхан нутагт 557.452.500 төгрөгийн санхүүжилт хийж, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн чиглэлд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна.
Сум бүр л “Тогтвортой амьжиргаа II” төслөөс ашиг хүртэж, асуудлаа шийдвэрлэсэн байна. 
1. Алдархаан суманд “Түмний өргөө”, шээсний шинжилгээний аппарат авах  “Анализатор” төсөл.
2. Асгат суманд соёлын төв тохижуулах “Тохижилт хангамж”, “Оношилгоо” төсөл.
3. Баянтэс суманд “Худагийн эрүүл ахуйн орчин”, булгийн эхийг хамгаалах “Ариун булаг”, сумын төвийн гэрэлтүүлэг тавих “Гэрэлтүүлэг”, сурагчдын ширээ сандал солих “Сургалтын таатай орчин”, цэцэрлэгийн хайс барих “Хайс”, эмнэлэгийн гадна талбай тохижуулах “Ээлтэй орчин” төслүүд хэрэгжиж эхэлсэн байна.
4. Баянхайрхан суманд сургуулийн дотуур байрны “Тохижилт-2010”, хүн эмнэлэгийн дээвэр засварлах “Амралтын хүрээлэн” төсөл.
5. Дөрвөлжин суманд сурагчийн ширээ сандал нийлүүлэх “Загвар анги” төсөл.
6. Завханмандал суманд багийн эмчийн гэр худалдан авах “Мандал-өргөө”, сургуулийн техник хэрэгсэл худалдан авах “Бидний ирээдүй”, цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын “Бага нас” төсөл.
             

         Цагаанхайрхан сумын Онц багийн Хуримт                  бүлгийн мал эмчилгээний суурин хашаа барих төсөл.

Төсөвт өртөг нь 1,864,00 төгрөг

Улиастай сумын Өлзийт багт шинээр автозамын гэрэлтүүлэг тавив.

Төсөвт өртөг нь 27 сая төгрөг 

 

7. Идэр суманд модон гүүрний эх засварлах “Идэр гүүр”, соёлын төв тохижуулах “Соёл” төсөл.  
8. Их-Уул суманд “Тоглоомын талбай тохижуулах”, Соёлын төвийн тоног төхөөрөмж шинэчлэх, сургуулийн номын сангийн ширээ сандал худалдаж авах төслүүд.
9. Нөмрөг суманд эмнэлэгт биохимийн анализатор авах, төв зам дагуух гэрэлтүүлэг төсөл.
10. Отгон суманд багийн эмчийн гэр худалдан авах, соёлын төвд сандал ширээ, сургуулийн дотуур байрны орыг солих төслүүд.
11. Сантмаргац суманд “Хөдөөгийн соёл”, худгийн барилга засварлах, сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнг өргөтгөх төслүүд.
12. Сонгино суманд соёлын төвд сандал ширээ нийлүүлэх “Тохижилт”, Мөсөнгийн рашааны эхийг тохижуулах, булгийн эх хамгаалах “Цэнгэг ус”, цэцэрлэгт хүрээлэнтэй болох  “Ногоон төгөл”, “Мөнхийн-ус” булгийн эхийг хамгаалах төслүүд.
13.Тосонцэнгэл суманд лабораторын тоног төхөөрөмж худалдаж авах “Лабортори”, автозамын тэмдэг тэмдэглэгээг шинээр хийх, цэцэрлэгийн цагаан хэрэглэлийг солих “Мөрөөдлийн цэцэрлэг” төслүүд.
14. Түдэвтэй суманд Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх, хогны машин авах, цэцэрлэгжүүлэлт төсөл.
15. Тэлмэн суманд лабораторын тоног төхөөрөмж авах, сумын төвийн гудамжны гэрэлтүүлэг тавих “Хөгжил” төслүүд.
16. Тэс суманд хүүхдийн цэцэрлэгийн барилгын халаалтын  засварын төсөл.
17. Улиастай суманд автозамын гэрэлтүүлгийн “Гэрэлтэй дэнж” төсөл.
18. Ургамал суманд  хогны машин худалдаж авах, худаг засварлах “Их хайрханы чандмана эрдэнэ” төсөл.
19. Цагаанхайрхан суманд “Сурах, сургах орчин”, цэцэрлэгийн гадаад орчинг тохижуулах, номын сангийн барилга засварлах төслүүд.
20. Цагаанчулуут суманд хүн эмнэлэгийн халаалтыг  засварлах төсөл.
21. Цэцэн-Уул суманд хүн эмнэлэгийн дээврийг засварлах төсөл.
22. Шилүүстэй суманд төв талбай шинээр байгуулах, соёлын төвийн сандал ширээ солих төслүүд.
23. Эрдэнэхайрхан суманд хогны машин худалдан авах, соёлын төвийн тоног төхөөрөмж худалдан авах “Соёл урлаг” төсөл.
24. Яруу суманд хогны машин худалдан авах, “Соёл урлаг-2010” төслүүд тус тус хэрэгжиж байна.


Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын хэмжээнд 728,684,842 төгрөгийн ажил хийжээ.


 Завхан аймгийн хэмжээнд нийт нутгаар цаг хүндэрч зуд турхан болсонтой холбогдуулж "Тогтвортой амьжиргаа-II" төслийн газраас 90,000,000 төгрөгийн тусламж өгөв. Төслийн зорилго нь байгалийн эрсдэлийг даван туулахад нь малчдад дэмжлэг үзүүлэх, зам даваа гаргах, малын тэжээл, эм тариа хүргэх, отроор яваа болон алслагдсан малчдаа эргэх, сэтгэлийн дэм үзүүлэхэд байв.

 

 

 

 

 /"¯ÍÄÝÑНИЙ ШУУДАН" сонин, 2010.09 сар/

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:377
Өчигдөр:297
Энэ сард:7755
Өмнөх сард:11056
Нийт:175810