Logo
 |  |  | English


Мэдээ мэдээлэл Дорнын говийнхон төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна
Дорнын говийнхон төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 9-р сарын 22, Лхагва гариг, 16:36
Н.ОТГОНБАЯР: "ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА II" ТӨСӨЛ ИРГЭДИЙН ИДЭВХИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
 Засгийн газар, Дэлхийн банк, Европын холбоо, Япон улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа II" төсөл Монгол орны өнцөг булан бүрт амжилттай хэрэгжиж байна. Дорноговь аймгийн Мандах суманд энэхүү төслийн хүрээнд олон санаа бодит ажил болж байгаа ажээ. Мандах сумын Засаг дарга Н.ОТГОНБАЯРТАЙ цөөн хором ярилцсанаа хүргэе.

-"Тогтвортой амьжиргаа II" төсөл танай суманд хэзээнээс хэрэгжиж эхэлсэн юм бэ. Эндээс яриагаа эхлэх үү?
 -Манай суманд 2008 оноос эхлэн "Тогтвортой амьжиргаа II" төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд өнгөрсөн онд гурван дэд төсөл хэрэгжүүлсэн. Соёл, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн энэхүү төслүүд орон нутагт ихээхэн ач тусаа өгсөн шүү дээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагаа сайжирч, иргэд, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангаж чадаж байна. Соёл, урлагийн арга хэмжээ явуулахад таатай орчин бүрдлээ. Мөн эмч, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, алслагдсан хөдөөгийн малчдад багийн эмчээр үйлчлэхийн тулд унааны асуудлыг нь "Тогтвортой амьжиргаа II" төслөөр шийдвэрлэсэн. Ер нь л тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлыг иргэд өөрсдөө тодорхойлж, "Тогтвортой амьжиргаа II" төслийн газрынхан дэмжин шийдвэрлэдэг болохоор бидэнд нэн таатай байдаг. Энэ бол орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо нэн чухлыг харуулж буй явдал.
-Энэ онд танай сумынхан ямар санал, санаачилга гаргасан бэ?
 -2010 оны хувьд Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хоёр жилийн хуваарьт хөрөнгийг ашиглах боломжтой болсон. НАҮ-ийн их засвар, сургуулийн спорт заалны дээврийн их засвар гэсэн хоёр дэд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Нийтдээ 27 мянган ам.долларын санхүүжилт өгсөн. Өнгөрсөн наймдугаар сард сургуулийн спорт заалны дээврийн их засварыг аймгийн "Хулшанд" ХХК гүйцэтгэж, хичээлийн шинэ жилд багш сурагчдын хичээллэх нөхцөлийг сайжруулсан. Мэдээж энэ нь "Тогтвортой амьжиргаа II" төслийн үр дүн. Мөн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дөрвөн багт мал угаалгын ванн, мал эмчилгээний хашаа, худаг засах, багийн өвс тэжээлийн агуулахын дээвэр засварлах зэрэг төслүүд малчдын санаачилгаар гарч, хэрэгжүүлэхээр дэмжигдсэн байгаа. Уг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 7000 долларын санхүүжилт олгосон бөгөөд төслүүдийг малчдын оролцоотойгоор хэрэгжүүлж эхэллээ.
-Төсөл хэрэгжүүлэх явцад гарч буй ололт амжилт өөр юу байна вэ. Мэдээж бодит зүйлээс гадна гарч байгаа ололтуудаас хэлэхгүй юу?
 -Иргэдийн оролцоо, тэдний санал санаачилга чухал болохоор иргэд өөрсдөө саналаа хэлж, хандив хөрөнгө бүрдүүлж, хяналт, үнэлгээг тавьдаг. Энэ нь сум орон нутгийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр. Сайн дурын хянагч, үнэлээч, идэвхжүүлэгч нарыг төслийн хэрэгжилтийн үе шатанд ажиллуулдаг нь "Тогтвортой амьжиргаа II" төслийн онцлог давуу талын нэг. Манай суманд л гэхэд таван идэвхжүүлэгч ажиллаж, иргэдийг Багийн Иргэдийн нийтийн хуралд өргөнөөр оролцуулах, төслийн мэдээллийг цаг тухайд нь хүргэж байдаг юм. Хурлын ирц ч нэмэгдэж, иргэд идэвх санаачилгатай болж байна. Төслийн заавар журмыг  төсөлд хамрагдаж буй орон нутаг зайлшгүй дагаж мөрдөж хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тэр дундаа ирэдийн оролцооны таван хувийг төсөл бүр дээр гаргах нь олон нийтийн оролцоог хангах зарчимд тулгуурлан хэрэгждэг. Сумын иргэд оролцооны хандивыг идэвхи санаачилгатай бүрдүүлж, төслийг хамтран санхүүжүүлж ирсэн. "Тогтвортой амьжиргаа II" төслийн удирдлага, нэгж, сумын зохицуулагч нартаа ард иргэдийнхээ нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье.

Б.БУЯНЖАРГАЛ: ЭНЭ ОНД БИД ХОЁР ЖИЛИЙН ХУВААРЬТ ХӨРӨНГӨӨ АШИГЛАЖ БАЙГАА
 Мандах сумын "Тогтвортой амьжиргаа II" төслийн зохицуулагч Б.БУЯНЖАРГАЛТАЙ уулзлаа.

-"Тогтвортой амьжиргаа II" төслийн үр дүнгийн талаар товчхон танилцуулахгүй юу?
 -"Тогтвортой амьжиргаа II" төсөл 2008 оноос эхлэн Дорноговь аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа. Манай суманд  энэ онд "ЕБС-ийн спорт заалны дээврийн их засвар ", "НАҮ-ний их засвар" төслүүд иргэдийн санал санаачилгын үндсэн дээр дэмжигдэж амжилттай хэрэгжиж байна. Төслийн гол зорилго, баримтлах зарчим нь иргэдийн оролцоонд тулгуурлаж тэдний санал санаачилгыг дэмжиж, нэн тэргүүний ач холбогдолтой асуудлыг сум, багийн хэмжээнд тодорхойлж, дэмжигдсэн төслийн саналыг батлаж төслөөр хэрэгжүүлдэгт оршдог. 2009 оны 10-12 дугаар сард хийгдсэн БИНХ-аар 2010 онд хэрэгжих төслийн санал авч, нийт 163 иргэн хамрагдсанаас 128 иргэний санал санаачлагаар ЕБС-ийн спорт заалны дээврийн их засвар төсөл дэмжигдсэн. Түүнчлэн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар НАҮ-ний төвийг сум орон нутагт бий болгох, иргэдийг энэ салбарт ажлын байраар хангах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх арга замаар уг төслийн саналыг давхар хэлэлцэн баталсан. Тус суманд батлагдсан дээрх хоёр төслийн нийт санхүүжилт хуваарилагдсан өртгөөс давсан бөгөөд "Тогтвортой амьжиргаа II" төслөөс олгож буй хоёр жилийн хуваарьт хөрөнгийг ашиглах боломжийг сумынхны санал хүсэлтээ төслийн газрынхан олгосон. Энэ төслийн Олон нийтийн санаачилга санд тухайн сум орон нутаг нэг л удаа хоёр жилийн хуваарьт хөрөнгөө ашиглах боломж байдаг. Энэ боломжийг ашигласан тохиолдолд иргэдийн оролцооны хандив хөрөнгө, сум орон нутгаас оруулах хандив хөрөнгийн нийт хэмжээ төслийн нийт өртгийн 20 хувиас багагүй байна. Уг 20 хувийг тухайн сум, иргэд гаргаж чадвал хоёр жилийн хуваарьт хөрөнгийг ашиглаж болдог.

/"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин, 2010.09 сар/

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:377
Өчигдөр:297
Энэ сард:7755
Өмнөх сард:11056
Нийт:175810