|

“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” үндэсний чуулга уулзалтыг “Тогтвортой Амьжиргаа-II “ төслийн газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн Яам хамтран 2010 оны 6-р сарын 7-нд Төрийн ордны “Их танхимд” бүх аймаг, сумдын төлөөлөл бүхий 400-д зочин төлөөлөгч хуран чуулна.
Чуулганаар орон нутгийн хөгжлийн чиг хандлага, иргэдийн оролцоо, ил тод хариуцлагатай засаглалыг бий болгох, хамтдаа хөгжих арга замыг хэлэлцэнэ. Чуулганаар орон нутгийн хөгжлийн чиг хандлага, иргэдийн оролцоо, ил тод хариуцлагатай засаглалыг бий болгох, хамтдаа хөгжих арга замыг хэлэлцэнэ. Энэхүү чуулга уулзалтаас орон нутгийн хөгжилд иргэдийг идэвхитэй татан оролцуулахад бодлого боловсруулан, шийдвэр гаргагч, орон нутгийн удирдлагад зориулан зөвлөмж гаргаж иргэдийг уриалгах болно. Тогтвортой амьжиргаа төсөл анх 2002 онд 8 аймагт хэрэгжиж эхэлсэн бол эдүгээ бүх аймаг, хот, 329 сумдад нийгмийн үйлчилгээний байгууламжийн нөхцөл , дэд бүтцийг сайжруулах олон зуун төслүүдийг иргэд, олон нийтийн оролцоо, санал санаачлагаар хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн зам харгуй, гүүр сэргээн засагдаж, сургуулийн болон дотуур байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ сайжирна, гэр хорооллын орчин, гудамж, хашаа гэрэл гэгээтэй болох нөхцлийг бүрдүүлж байна.Санал санаачлагынхаа үр дүнг бодитой харах болсон иргэд, малчид идэвхжиж, засаг, захиргаа илүү ил тод, хариуцлагатай болж байгааг илтгэх олон баримт харагдаж байна. Тогтвортой Амьжиргаа-II төслийн хүрээнд 21 аймгийн 329 суманд бэлчээрийн зураглал хийх, ашиглалтын төлөвлөгөө боловсруулж байгаа нь манай орны хувьд нэн тулгамдаад байгаа нэг ажлын эхлэлийг тавьж байна гэсэн үг. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд малчдын саналыг өргөн тусгаж, хадлангийн талбай хаших, худаг гаргах, усжуулах, тэжээлийн ургамал тарих, мал эрүүлжүүлэх зэрэг ажилд 2009 оны 12 сарын 31-ны байдлаар 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 877 төсөл хэрэгжүүлжээ. Олон нийтийн санаачилга сангаар 2009 оны эцсийн байдлаар нийт 12,5 тэрбум төгрөгийн 2036 төсөл хэрэгжсэнээс боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд сургуулийн 10 барилгыг өргөтгөж, 203 сургууль тохижуулж, 60 сургуулийн халаалтын системийг засварлаж, 17 гэр цэцэрлэг байгуулсан байна. Сумын соёлын төв гурвыг шинээр барьж, 117-г тохижуулж, 47 төвийн барилгын болон халаалтын засвар хийжээ. Эрүүл мэндийн салбарт 10 эмнэлэг өргөтгөж, 102 эмнэлэг тохижуулж, 55 эмнэлгийн халаалт, барилгын засвар хийж, 7 эмнэлэг түргэн тусламжийн машинтай, 72 багийн эмч мотоциклтой болоод байна. |