
Мэдээ мэдээлэл
Тогтвортой Амьжиргаа-II төслийн газраас Зудын гамшгаас үүдсэн хохирлыг бууруулахад авсан арга хэмжээ
| Тогтвортой Амьжиргаа-II төслийн газраас Зудын гамшгаас үүдсэн хохирлыг бууруулахад авсан арга хэмжээ |
|
|
|
| 2010 оны 5-р сарын 17, Даваа гариг, 17:31 |
|
Монгол оронд 2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдож буй зудын гамшгийн үед учирсан хохирлыг бууруулах зорилгоор Дэлхийн Банкны Тогтвортой амьжиргаа-II төслийн Удирдах хорооны 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор зудын хүндрэл бүхий сумдад сумын эрсдлийн менежментийн төлөвлөгөөг дэмжин 5 сая хүртлэх төгрөгийн гамшгийг бууруулах дэд төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
ХХААХҮ-ийн яам, Улсын Онцгой Байдлын Комисс, аймгуудаас ирсэн албан мэдээнд үндэслэн гамшгийн болон зудын байдалтай гэж тогтоогдсон 19 аймгийн 225 сумдыг хамруулж 1,1 тэрбум төгрөгийн өртөгтэй 242 дэд төслүүдийг хэрэгжүүлж дууслаа.
/Үндэсний шуудан сонин, 2010.05.10 №111/ |













