
Мэдээ мэдээлэл
Оролцооны хяналт шалгалт үйлчилгээний зөвлөх баг Хүн ам зүй сургалт судалгааны төвийн ажлын явц, үр дүн
| Оролцооны хяналт шалгалт үйлчилгээний зөвлөх баг Хүн ам зүй сургалт судалгааны төвийн ажлын явц, үр дүн |
|
|
|
| 2010 оны 4-р сарын 13, Мягмар гариг, 17:34 |
|
Олон нийтийн хянагч, үнэлээчдийг сургах сургалтыг бүх аймгуудад явуулах, чадавхийг бэхжүүлэн дэмжих зорилгоор Тогтвортой Амьжиргаа-II төсөл нь Хүн ам сургалт судалгааны төвтэй (ITAD-тай хамтарсан) гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний зорилго нь бүх аймаг, нийслэлд Тогтвортой Амьжиргаа-II төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний системийг боловсруулахад тусалж, төслийн хэрэгжилтийн ил тод байдал оролцоог сайжруулахын тулд орон нутгийн хэмжээнд олон нийтийн чадавхийг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд оршино. Зөвлөх үйлчилгээний эхний шатны үйл ажиллагааг хийж дуусгаад байгаа бөгөөд энэ шатны гол зорилго нь оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний системийг бий болгож, хяналт шинжилгээ, үнэлгээг хийх ур чадавхийг (төсөл хэрэгжүүлэгч, оролцогч талууд, олон нийт, төслийн ажилтнууд) бий болгоход оршиж байсан. Хүн ам сургалт судалгааны төв зөвлөх баг энэ шатанд дараах гол ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Оролцооны хяналт үнэлгээ шинжилгээний сургагч багш бэлтгэх сургалтыг 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулаад байна. Сургалтанд сум тус бүрээс 2 хүн /сургагч багш буюу сумын зохицуулагч, туслах сургагч багш буюу сумын зохицуулагчтай маш сайн хамтран ажилладаг. Тогтвортой Амьжиргаа төслийн газар, Засаг даргын зөвлөлийн гишүүд, нийгмийн ажилтан, идэвхтэй хянагч гэх мэт хүмүүсийн төлөөлөл хамрагдсан. Оролцооны хяналт шинжилгээний сургагч багш бэлтгэх сургалтанд сум орон нутгаас 693 иргэд хамрагдаад байна. “Оролцооны хяналт, шинжилгээ ба үнэлгээний систем” сэдэвт сургалтанд орон нутгаас 693 хүн хамрагдсанаас 653 хүн сургалтын үнэлгээг өгчээ. ОХШҮ-ний сургалтанд хамрагдагчид сургалтын чанар, үр өгөөж, багшийн ур чадвар, сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн ба оролцогчдын ихэнх (99.7 хувь) нь сургалт зорилгоо бүрэн дүүрэн хангаж чадсан гэжээ. Сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар сум бүрт 20-оос доошгүй хянагч, үнэлээчдийг сонгож, “Дамжуулан сургах” буюу “Roll-out” сургалтуудыг зохион байгуулах юм. Сургалтын төлөвлөгөөг сумдын Тогтвортой Амьжиргаа төслийн зохицуулагчид гаргаж өгсөн бөгөөд энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлыг Хүн амын сургалт судалгааны төв зохион байгуулан ажиллаж байна. |












