Logo
 |  |  | English


Бидний тухай Аймаг, нийслэлийн бүтэц бүрэлдэхүүн
Аймаг/нийслэлийн Тогтвортой Амьжиргаа Төслийн Зөвлөлүүд(ТАТЗ) PDF Хэвлэх И-мэйл

Аймаг/нийслэлийн Тогтвортой Амьжиргаа Төслийн Зөвлөлүүд(ТАТЗ) нь ИТХ, ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс ба Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын алба, МҮЭХ-ны салбар, аймаг/нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллөөс тус тус бүрдэнэ. Зөвлөл нь сум/дүүргийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр аймаг/нийслэлийн ТАТ-ийн стратеги ба төлөвлөгөөг боловсруулж батлах; төслийн хэрэгжилтийн ахиц дэвшлийг хянах; дэд-төслүүдийн тайланг хүлээн авч хянах; сум/дүүргийн ТАТЗ-ийн гишүүд ба зохицуулагчид тогтмол зөвлөгөө өгөх ба сургалтын дэмжлэг үзүүлэх; төслийн зорилт, үйл явц, ахиц дэвшлийн талаар засгийн газрын байгууллагууд, ТББ ба иргэдтэй мэдээллийг өргөнөөр солилцох үүрэгтэй. Мөн түүнчлэн БМААЭУ ба ОНС бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд 5 сая төгрөгөөс доош өртөгтэй дэд-төслийн саналуудыг хянах ба зөвшөөрөл өгөх, 5 сая төгрөгөөс дээш өртөгтэй дэд-төслүүдийн саналыг ТАТГ-т явуулж зөвшөөрөл авахаас өмнө хянах ба дэмжих үүрэг хүлээнэ.

Аймгийн БМААЭУ-ын Ажлын хэсэг: Ажлын хэсэг нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, газрын албаны дарга, байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээний шинжээч ба санхүүгийн мэргэжилтнээс бүрдэнэ. ТАТ-II-ийн БМААЭУ-ын ажлын хэсгүүд нь сумдаас ирүүлсэн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө ба бусад саналуудыг мэргэжлийн хувьд хянаж үнэлэх үүрэг хүлээнэ. Тэдгээр нь санал болгож буй үйл ажиллагаануудын талаар мэргэжлийн нарийвчилсан зөвлөмжүүдийг аймгийн ТАТЗ/ЗДЗ-д шийдвэр гаргахад нь зориулан гаргаж өгнө. Ажлын хэсэг нь бэлчээр ашиглалтын батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг орон нутагт явах, сумын ажилтнууд болон малчидтай уулзаж ярилцах замаар хянаж байна. Түүнчлэн ажлын хэсэг нь бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө боловсруулж чадаагүй, эсвэл чадавхи муутай сумдад дэмжлэг үзүүлэх ба сургалт зохион байгуулна.

Аймаг/нийслэлийн ОНС-ын Ажлын хэсэг:  Ажлын хэсэг нь аймаг/нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга (аймаг/нийслэлийн ОНС-ын ажлын хэсгийн даргаар ажиллана),  үйлдвэрлэл, дэд бүтэц ба байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын албаны төлөөллөөс бүрдэнэ. ОНС-ын ажлын хэсгүүд нь сум/дүүргээс ирүүлсэн ОНСС-ийн дэд-төслүүдийн саналуудыг мэргэжлийн хувьд хянаж үнэлэх үүрэг хүлээнэ. Тэдгээр нь санал болгож буй үйл ажиллагаануудын талаар мэргэжлийн нарийвчилсан зөвлөмжүүдийг аймаг/нийслэлийн ТАТЗ/ЗДЗ-д шийдвэр гаргахад нь зориулан гаргаж өгнө. Түүнчлэн ОНС-ын ажлын хэсэг нь дэд-төслүүдийн хэрэгжилтийн явцыг орон нутагт явж хянах ба дэд-төслүүдийг хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.


Аймаг /нийслэлийн Тогтвортой амьжиргаа-II төслийн нэгж
Аймаг/нийслэл бүрт төслийн зохицуулагч болон нягтлан бодогч, жолооч тус бүр нэг ажиллана. Тэдгээр нь аймаг/нийслэлийн ЗДТГ-т харьяалагдан ажиллана. Аймаг/нийслэлийн ажилтнуудад санхүүгийн үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх чиглэлээр, түүнчлэн төслийн ажилтнуудад үндэсний түвшинд сургалт явуулна. Сум/дүүрэг бүрт ажиллах төслийн зохицуулагчид төсөл бэлтгэх, төсөвлөх ба түүнчлэн санхүүгийн болон худалдан авах ажиллагааны журмын талаар сургалтанд хамрагдана.

Аймаг/нийслэлийн зохицуулагчид
нь аймаг/нийслэлийн түвшинд төслийн мэдээллийг түгээх ба олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах; аймаг/нийслэл, сум/дүүргийн ТАТЗ/ЗДЗ-ийн гишүүд, сум/дүүргийн зохицуулагчдад сургалт зохион байгуулах ба дэмжлэг үзүүлэх; сум/дүүргийн ТАТЗ/ЗДЗ-ийн хүсэлтээр дэд-төслүүдийг хэрэгжүүлэх ба бараа худалдан авах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх; сум/дүүргийн түвшинд батлагдсан дэд-төслүүдийг хүлээн авч хянах; сум/дүүргийн саналууд нь ТХЗ-ууд, аймаг/нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө, тогтвортой амьжиргааны стратегид нийцсэн эсэхийг хянан баталгаажуулах ба баталгаажсан дэд-төслүүдийн мэдээллийг УМС-д оруулах; аймаг/нийслэлийн зөвлөлийн хурлуудыг зохион байгуулах; дэд-төслүүдийн хэрэгжилт ба хөрөнгийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавих ба үнэлгээ өгөх, дэд-төслүүдийн тайланг(хэрэгжилт, хяналт шинжилгээ ба үнэлгээ, санхүүгийн) хүлээн авч нэгтгэх; дэд-төслүүдийн үр дүнг шинжлэх ба үнэлэх үүрэг гүйцэтгэнэ.

Аймаг/нийслэлийн нягтлан бодогчид нь аймаг/нийслэлийн ТАТЗ/ЗДЗ-ийн төслийн хөрөнгө оруулалтын ба үйл ажиллагааны дансуудын гүйлгээг хийх; бүртгэл хөтлөх ба улирал, жилийн санхүүгийн тайланг бэлтгэх; төслийн хөрөнгийн зарцуулалтад сум/дүүргийн түвшинд санхүүгийн дотоод хяналт тавих; УМС-ийн программ хангамжийг ашиглан санхүүгийн ба хяналт шинжилгээний  мэдээг оруулах; төслийн санхүү, нягтлан бодох ба хяналттай холбогдох бүх асуудлаар ТАТГ-т тайлагнах хариуцлага хүлээнэ.


ТА-ll төслийн нэгжийн зохицуулагч, нягтлан бодогч

Аймаг

 Зохицуулагчийн нэрНягтлан бодогчийн нэр
 Архангай  Б.Жигдэн М.Ариунтуяа
 Баян-Өлгий Д.Майра М.Алтангүл
 Баянхонгор Ц.Маам Л.Соёлмаа
 Булган Д.Шийрэвжамц Б.Лхагвасүрэн
 Говь-Алтай Г.Цэрэнбалжид О.Загдсүрэн
 Говьсүмбэр Д.Пүрэвсүрэн Б.Шүрэнчимэг
 Дархан-Уул Р.Отгонжаргал Д.Энхтунгалаг
 Дорноговь П.Долгорсүрэн Б.Нарангарав
 Дорнод Г.Боргил Б.Чулуунцэцэг
 Дундговь О.Долгорсүрэн Б.Энхтуяа
 Завхан Ж.Сүхбаатар Г.Нямдаваа
 Орхон С.Чулуунцэцэг Б.Ган-Эрдэнэ
 Өвөрхангай Ц.Шийлэгбат С.Наранцэцэг
 Өмнөговь С.Бямбабаатар О.Энхтуяа
 Сүхбаатар А.Энхтуул Г.Мөнхзаяа
 Сэлэнгэ Б.Ундрах Б.Бямбажав
 Төв Д.Шүрэнбат А.Зоригоо
 Увс Н.Намсрай Р.Наранцэцэг
 Ховд Ш.Батсүх Б.Батзол
 Хөвсгөл Ө.Баярсайхан Л.Отгонцэцэг
 Хэнтий Ж.Даваасүрэн Н.Алтансувд
 Нийслэл Ч.БуянжаргалС.Мөнхтуяа

 

 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:274
Өчигдөр:282
Энэ сард:2287
Өмнөх сард:6836
Нийт:138844