|
Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөл |
|
|
|
|
БСХ бүрэлдэхүүн хэсгийн хувьд хэрэгжилтийн төлөвлөгөө нь БМААЭУ ба ОНС бүрэлдэхүүн хэсгүүдээс өөр байна. БСУН нь бүрэлдэхүүн хэсэг/БСХС-тай холбоотой бүх үйл ажиллагааг өдөр тутам удирдах бүрэн хариуцлагыг хүлээнэ. БСУН нь Монголбанк дээр байрлаж бие даасан үйл ажиллагаа явуулах бөгөөд МБ-нд тайлагнах үүрэг хүлээхгүй, зөвхөн БСХЗ-д шууд тайлагнана.
БСХС, БСУН нь зорилт ба хөгжлийн хандлага чигийн хувьд Зөвлөлөөр удирдуулна. Зөвлөл нь санхүүгийн байгууллагын “сайн засаглал”-ын олон улсын хэм хэмжээ болсон журмуудыг баримтална. БСХС-гийн зорилтуудыг хангахад гишүүд нь өөрсдийн мэдлэг ба туршлагыг зориулна. Зөвлөл нь ОУХА-ийн шаардлагад нийцсэн удирдлагын бүтцийг нарийвчлан тусгасан үйл ажиллагааны дүрэм боловсруулж батална. Зөвлөлийн гаргах бүх шийдвэрүүд нь Монгол улсын хуульд (Тогтвортой амьжиргаа-II төслийн Санхүүжилтийн гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд) хатуу нийцсэн байна. Зөвлөл нь шийдвэр гаргалт, хурал зохион байгуулалт ба хүрсэн үр дүнгийн байдалдаа бусад байгууллагатай хамтран жил бүр өөрийн үнэлгээг хийж байна. Зөвлөл нь санал өгөх эрхтэй найм, санал өгөх эрхгүй нэг гишүүнээс бүрдэнэ: а) Монгол Банк- Дарга б) Сангийн яам в) Санхүүгийн зохицуулах хороо г) НХХЯ д) ТАТГ е) Эрдэм шинжилгээний байгууллага ж) ТББ з) Хувийн хэвшлийн төлөөлөл и) Нарийн бичгийн дарга –БСУН-ийн дарга (санал өгөх эрхгүй гишүүн)
Нэрс | Албан тушаал | | Ж.Ганбаатар | Монгол Банкны хяналт шалгалтын захирал | | А.Хашцэцэг | ТАТГ-ын захирал | | Б.Сувд | МУИС-н ЭЗС-н тэргүүлэх профессор | | Ж.Үнэнбат | ТББ | | Б.Батбаяр | Сангийн яамны газрын дарга | | О.Ганбат | Санхүүгийн зохицуулах хороо | | Ч.Нэргүй | ХАҮТ |
|