| Төслийн удирдлага ба чадавхийг бэхжүүлэх |
|
|
|
|
Энэ бүрэлдэхүүн хэсэгт 2,4 сая ам доллар буюу төслийн нийт хөрөнгийн 5 хувийг зарцуулна. Бүх дэд төслүүдийг үр дүнтэй цаг тухайд нь хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлэх болно. Үүнд дараах зүйлүүдийг санхүүжүүлнэ:
Төслийн удирдлага нь төслийн үйл ажиллагааг Дэлхийн банк болон Монгол улсын Засгийн газрын бодлоготой нийцсэн эсэхийг хянах мониторинг үнэлгээний сайн систем, мөн төслийн бүх ажиллагсдын чадавхийг бэхжүүлэх байнгын сургалтын хөтөлбөрийг өөртөө агуулна. Үйл ажиллагаа болон удирдлагын зардлын дор төсөл нь тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, УМС-ийн програм хангамжийг сайжруулах, ТАТГ-ын зөвлөхийн зардал, ТАТГ-ын урсгал зардал, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал зэргийг санхүүжүүлнэ |













