|
Бичил санхүүгийн хөгжлийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол банкны дэргэд байрлах Бичил санхүүгийн удирдлагын нэгж (БСУН) хэрэгжүүлнэ.
Төслийн үндсэн зорилго: Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино. Үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсгүүд: "Дэд бүрэлдэхүүн хэсэг-I" - Алслагдсан хөдөө орон нутгийн ядуу болон бага орлогтой өрх, иргэдэд оролцогч санхүүгийн байгууллага (ОСБ)-уудаар дамжуулан бичил зээл олгох бөөний зээлийн бүтээгдэхүүнүүд: - Бөөний зээл / Лизингийн зээл
- Урт хугацаат зээл / Лизингийн зээл
- Барьцаагүй зээл
"Дэд бүрэлдэхүүн хэсэг-II" - Бичил санхүүгийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн дэд бүрэлдэхүүн хэсэг болох бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, нэмэлт үйлчилгээ үзүүлэх санхүүгийн тэтгэлэгт бүтээгдэхүүнүүд: - Ядуу болон алслагдсан хөдөө орон нутгийн өрх, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, шинэлэг арга барил нэвтрүүлсэн санхүүгийн байгууллагад өрсөлдөөнт тэтгэлэг олгох замаар шинэ бүтээгдэхүүн бий болгож санхүүгийн секторийн шинэ санал санаачилгыг дэмжих
- Олон нийт мэдээллийн болон бусад мэдээллийн сувгуудыг ашиглан иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх
- Оролцогч санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн салбаруудад Бичил санхүүгийн үйлчилгээний талаарх мэдээллийн булантай болгох, оролцогч санхүүгийн байгууллагуудтай хамтран алслагдсан сум орон нутгийн зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зайн сургалтыг зохион байгуулж тэдний чадавхийг бэхжүүлэх
- Монгол улсын бичил санхүүгийн салбарын талаарх судалгааг хийх, бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгуулагуудад техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Оролцогч санхүүгийн байгууллагуудын ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд нь чиглэсэн сургалт, семинаруудыг зохион байгуулах
- Олон улсын Бичил санхүүгийн шилдэг туршлагыг нэвтрүүлнэ. Энэ ажлын хүрээнд ижил төстэй олон улсын бичил санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлэх
Төсөлд хамрагдах орон нутаг:
"Тогтвортой амьжиргаа" төсөлд хамрагдахаар сонгогдсон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ядуу болон эмзэг бүлгийн орлого багатай иргэд, бичил аж ахуйн нэгжүүдэд бичил санхүүгийн үйлчилгээг хүргэнэ.
|