| Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсэг |
|
|
|
|
Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн зорилго, үйл ажиллагааны гол чиглэлүүд Энэ бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхэд 23.2 сая ам доллар буюу төслийн нийт хөрөнгийн 48 хувийг зарцуулна. Зорилго: Олон нийтийн оролцоонд тулгуурласан хөрөнгө оруулалтын үр ашигтай, оролцоог хангасан, ил тод аргачлалыг бий болгож хөдөө орон нутагт орон даяар нэвтрүүлснээр иргэдийн нэн тэргүүний хэрэгцээнд тулгуурлан нийтийн эзэмшлийн байгууламжуудыг сайжруулах төслөө олон нийт өөрсдөө ач холбогдлоор нь сонгох, эрэмбэлэх, хандив хөрөнгө бүрдүүлж хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлдэг механизмыг бүрдүүлэх ба олон нийт чадавхижиж, хүчирхэгжсэнээр тогтвортой амьжиргааг хангах нөхцөл бүрдэх юм. ОНСС-ийн хөрөнгө дараах эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Үүнд:
Дэд бүрэлдэхүүн хэсгүүд: 1. Олон нийтийн санаачилгын сан Зорилго. Олон нийтийн хөрөнгө оруулалтын төслийг сонгон боловсруулж, хэрэгжүүлэхэд зориулсан санг бүрдүүлэх ОНСС-аас санхүүжүүлэх төсөл нь олон нийтэд нэн тэргүүний ач холбогдолтой, тэдэнд шууд хүртээмжтэй байх бөгөөд төслийг тодорхойлох ба шалгаруулахад нэн тэргүүний эрэлт хэрэгцээг харгалзан үзэхийг гол нөхцөл болгоно. Төслийн чиглэл нээлттэй байх боловч дараахи чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхийг хориглоно. Үүнд:
2. Олон нийтийн чадавхийг бэхжүүлэх Зорилго. ОНСС-ийн хүрээнд олон нийтийн чадавхийг бэхжүүлэх санг бүрдүүлэх
3. Нийгмийн үйлчилгээг сайжруулах шинэ санааг дэмжих Зорилго. Эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудаас нийгмийн үйлчилгээг эмзэг бүлгийнхэнд хүргэх боломжийг сайжруулахад чиглэсэн судалгаа, шинжилгээ явуулахыг дэмжих санг бүрдүүлэх Нийгмийн үйлчилгээг сайжруулах шинэлэг санааг дэмжих санг байгуулж төслийн санааг өрсөлдүүлэх хэлбэрээр сонгон шалгаруулж хэрэгжүүлнэ. Энэ дэд бүрэлдэхүүн хэсгийн ОНСС-аас ялгаатай нь хувь хүн, төрийн бус байгууллагууд оролцох боломж нээлттэй |













