Logo
 |  |  | English


Төслийн тухай Бэлчээрийн МАА-н эрсдэлийн удирлага
Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага (БМААЭУ) бүрэлдэхүүн хэсгийн зорилго, үйл ажиллагааны гол чиглэлүүд PDF Хэвлэх И-мэйл

Энэ бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхэд 15,0 сая ам доллар буюу төслийн нийт хөрөнгийн 31 хувийг зарцуулна.

Зорилго – Бэлчээрийн менежмент, ашиглалтыг малчдын оролцоотойгоор сайжруулж, эрсдэлд бэлэн байх цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх замаар хөдөөгийн өрхүүд, ялангуяа малчдын амьжиргааг дээшлүүлэх, байгаль, цаг агаарын бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулах чадавхийг нь бэхжүүлэхэд оршино.

Дэд бүрэлдэхүүн хэсгүүд:


1. Эрсдэлийн урьдчилан мэдээлэл ба хариу төлөвлөлт, зайлшгүй авах арга хэмжээний төлөвлөлт

Зорилго: Цаг агаар болон бэлчээрийн талаар нарийвчилсан мэдээллийг түгээдэг эрсдэлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог бий болгож түүний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эдгээр эрсдэлийн мэдээлэлд хариу өгөх үйл ажиллагаануудад бэлтгэх, төлөвлөх орон нутгийнхны чадавхийг бэхжүүлэх.
  • Бэлчээрийн урьдчилан мэдээлэх тогтолцоо /БУМТ/ бий болгох
  • Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах
  • Төсөлд шинээр хамрагдах 13 аймагт аймаг болон аймаг дундын шинж чанартай өвс тэжээлийн агуулах барих, засварлах

2.  Бэлчээрийн менежмент ба ашиглалт

Зорилго: Сумын түвшинд бэлчээрийн менежментийн жилийн төлөвлөгөөг бэлтгэх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах
  • Төсөлд шинээр хамрагдах 13 аймгийн сумдын бэлчээрийн менежментийн зураглал, төлөвлөгөө боловсруулна.  
  • Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “Бэлчээрийн менежментийн сан”-гаар дамжуулан хөрөнгө оруулна.

3. Малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээрх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

Зорилго: Мэдээллийг хуваалцах, зах зээлтэй холбох, МАА-н үйлчилгээ үзүүлэх болон амьдралаас сурсан сургамжийг баримтжуулан бусдын хүртээл болгох замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээрх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
  • Орон нутгийн ард иргэдэд хүргэх бэлчээр, эрсдэлийн менежмент, зах зээл, банк, санхүү, нутгийн удирдлага, нэвтрүүлэх үйлчилгээ, гамшгийн хариу төлөвлөлт зэрэг бусад мэдээллийн түгээлтийг дээшлүүлнэ.
  • Аймаг бүрт бэлчээрийн менежментийн загвар сум бий болгоно.
  • Хөдөөгийн ард иргэдийн шинэлэг санаачилгатай, эрсдэл бууруулах, орлого нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлтэй үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд болон өөр чиглэлийн стратегийг туршиж үзэхэд төслөөс өрсөлдөөнт эхлэлийн хөрөнгө оруулалт буюу буцалтгүй тусламжаар олгоно.
  • Тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтийн чиглэлээр хэрэгжүүлж болохуйц судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг дэмжиж, төслөөс өрсөлдөөнт эхлэлийн хөрөнгө оруулалт буюу буцалтгүй тусламж олгоно.

4. БМААЭУ-ын институц/бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх

Зорилго: Үндэсний түвшнээс эхлэн орон нутгийг хамарсан БМААЭУ-ын бүтэц, зохион байгуулалтын үндэсний тогтолцоо бий болгохыг дэмжих
  • Бэлчээрийн удирдлага, зохион байгуулалтыг уялдуулан зохицуулах зөвлөлд өөрийн ажлын төлөвлөгөөний дагуу бэлчээрийн менежментийн бодлого, эрх зүй, зохицуулалт, стандарт бий болгоход нь дэмжлэг үзүүлнэ.
  • Шинээр Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр байгуулагдсан Бэлчээрийн менежментийн хэлтэст үндэсний бодлогын хэрэгжилтийг хангахад нь зориулж санхүү, техникийн тусламж үзүүлнэ.
  • Төслийн хэрэгжилт, бэлчээрийн загвар бүсээс бий болсон сургамжийг бэлчээрийн бүтэц, зохион байгуулалтын тогтолцоотой холбож өгнө.
БМААЭУ-ын сангаар санхүүжүүлэх боломжтой үйл ажиллагааны жагсаалт:
  • Усны нөөцийн менежмент (энгийн уурхайн худаг, ус дамжуулах систем, борооны болон цасны ус хуримтлуулах, усны ай савын менежмент, бага оврын далан гэх мэт);
  • Бэлчээрийг хамгаалах, сэргээн сайжруулах (газар тариалангийн орхигдсон талбайг сэргээх, үр цацаж сайжруулах гэх мэт);
  • Сумын онцгой байдлын нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийн үйлдвэрлэлийг сайжруулах;
  • Техникийн тусламж, сургалт (тухайлбал, усны инженер зүй, үрийн сонголт, газрын хуулийн хэрэгжилт болон малын үржил селекцийг сайжруулах зэрэгт зөвлөх);
  • Малыг вакцинжуулах хашаа, гамшгийн үеийн нөөц хашаа хороо, өвс тэжээлийн агуулах зэрэг МАА-тай холбоотой нийтээр ашиглах дэд бүтцийг барих/сайжруулах;
  • Бүх нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх (тухайлбал, бэлчээрийг эзэмших эрхтэй холбогдсон мэдээллийг бэлтгэж хэвлэн тараах гэх мэт);
  • Байгаль орчинтой холбогдсон үйл ажиллагаа (газрыг сайжруулах, хөрс, усны нөөцийг хамгаалах, мод тарих гэх мэт бусад);
  • Дэмжих боломжгүй жагсаалтад тусгагдаагүй бусад үйл ажиллагаанууд
БМААЭУ-ын сангийн хүрээнд санхүүжүүлэх боломжгүй үйл ажиллагааны жагсаалт:
  • МАА-н үйлдвэрлэлийн бус үйл ажиллагаанууд;
  • Байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаанууд (аймаг, сумын байгаль орчны байцаагч нар тодорхойлно) ;
  • Малжуулах;
  • Мал сүргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үйл ажиллагаанууд;
  • Байгалийн нөөцийг ашиглахад хориг болохоор үйл ажиллагаанууд (ялангуяа ус, бэлчээр);
  • Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хорт бодис худалдан авах;
  • Малын халдварт өвчнийг хянахтай холбогдсон үйл ажиллагаанууд (эдгээрт улсын төсвөөс хөрөнгө хуваарилдаг);
  • Инженерийн хийцтэй худаг гаргах болон засварлах (эдгээрт улсын төсвөөс хөрөнгө хуваариладаг);
  • Үндэсний стандарт, хууль тогтоомжид нийцэхгүй үйл ажиллагаа;
  • Ядуу болон үндэсний цөөнх хэсэг ашиг хүртэхээргүй үйл ажиллагаанууд
 

Нэвтрэх

username
password

Best Practices

Сургалтууд

Та санаачил, бид дэмжье

Монголын Хөгжлийн Зах

Сайтаар зочилсон


Өнөөдөр:276
Өчигдөр:282
Энэ сард:2289
Өмнөх сард:6836
Нийт:138846