| Дорнод аймагт Тогтвортой Амьжиргаа-II төсөл |
|
|
|
| Thursday, 22 September 2011 11:44 |
|
2011 онд Дорнод аймагт, Тогтвортой Амьжиргаа-II төслийн Олон нийтийн санаачлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 154,594,963 төгрөгийн санхүүжилттэй 19 төсөл Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 186,744,069 төгрөгийн санхүүжилттэй 84 төсөл амжилттай хэрэгжиж байна. Олон нийтийн санаачлага –ОНСОрон нутгийн иргэд, олон нийт, Засаг захиргааны хамтын шийдвэрээр хэрэгжсэн төслүүдийг нийгмийн үйлчилгээний салбараар авч үзвэл нийт санхүүжилтын 14% нь эрүүл мэнд, 33 % нь боловсролын салбарт, 17 % нь соёлын салбарт, 36% нь дэд бүтэц, болон зам гүүрийг сайжруулах зэрэг нийтийн эзэмшлийн байгууламжийг засаж сайжруулсан байна. Төслийн үр дүн: Боловсролын салбарын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд 4 сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн кабинетийг сургалтын 40 ширхэг компьютерыг зориулалтын ширээ сандлын хамт, сүлжээ, принтер канон зэрэг орчин үеийн техник хэрэгсэлээр, 3 сумын сургуулийн болон биеийн тамирын заалны халаалтыг, 4 сумын дотуур байрны их засвар, тохижолт, 2 сумын сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж, 7 сумын цэцэрлэгийн орчинг сайжруулсан байна. Боловсролын салбарт: Төслүүд хэрэгжсэнээр 3252 сургуулийн насны, 869 цэцэрлэгийн насны хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжирсан байна.
Баян-Уул сумын 4 дүгээр багийн хүүхдийн цэцэрлэг. Өртөг 16,781,572 төгрөг Соёлын салбарт: Төслийн хүрээнд 2 сумын соёлын төвийн их засвар, дулаан халаалт, 1 сумын соёлын төвийн тохижолтыг хийлээ.
Эрүүл мэндийн салбарт: Төслийн хүрээнд 7 сумын хүн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийснээс Баяндун сумын эмнэлэгт түргэн тусламжийн пургон автомашин, Матад сумын 2 багийн эмчид иж-5 мотоцикл, 5 сумын эмнэлэгийн засварын ажил, тохижилт хийсэн. Энэ салбарт төслүүд хэрэгжсэнээр хөдөөгийн 4961 иргэн шууд ашиг хүртэж, эрүүл мэндийн салбарын иргэдэд хүргэх үйлчилгээ нь сайжирсан байна.
Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага – БМААЭУ Төслийн үр дүн: 2010 онд нийт 15 булгийн эх хашиж, 29 гар худаг шинээр гаргаж, 4 мал угаалгын ванн, 1 тарилгын хашаа, шуурганд уруудсан малыг хашиж тогтоох бод малын хашаа 1-ийг тус барьж, хадлангийн тоног төхөөрөмжтэй жижиг оврын трактор 4 ширхэгийг 3 суманд олгосон, 1 суманд болон сумын өвс тэжээлийн агуулах 1, багийн өвс тэжээлийн агуулах 2-ийг барих ажлуудыг хийсэн байна. Худалдан авах үйл ажиллагаа Хэрлэн сумын 2 дугаар багт уст цэг шинээр байгуулах төслийн олон нийтийн хянагч нар
Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэдийн чөлөөт цагийн танхимд чийрэгжүүлэлтийн танхим суурилуулах төслийн олон нийтийн хянагч нар |

















