| Жил ирэх бүр иргэдийн оролцоо нэмэгдэж байна |
|
|
|
| Monday, 19 September 2011 14:51 |
|
Дундговь аймагт Тогтвортой амьжиргаа-II төслийн 2011 оны санал санаачлагыг БИНХ-аар хэлэлцэхэд 15 сумын 66 багийн 4235 өрхийн төлөөлөл оролцож 400 төслийн санал гарсан байна. Тогтвортой амьжиргаа-II төслийг хэлэлцэх БИНХ-д иргэдийн оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 2011 онд Олон нийтийн санаачлагын сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 177,5 сая төгрөгийн өртөг бүхий 28 төсөл, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 247,9 сая төгрөгийн өртөг бүхий 69 төсөл тус тус хэрэгжиж байна. Төслийн худалдан авах үйл ажиллагааг сумын түвшинд зохион байгуулахад анхаарал хандуулж 2011 онд хэрэгжсэн бүх төслийн худалдан авах ажиллагаа сумдад зохион байгуулагдаж, сумдын иргэд, ААН байгууллагууд тендерийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог боллоо.![]() Иргэд багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхитэй оролцож, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж төслийн саналаа эрэмблэж байгаа нь
Боловсрол соёлын салбарт: 2011 онд 101.2 сая төгрөгийн санхүүжилтээр сургуулийн дотуур байрыг халуун устай болгох, сургууль цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинг сайжруулах зорилгоор цэвэр бохир усанд холбох, гал тогоонд орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг 15 төслийг хэрэгжүүлээд явж байна. Төсөл хэрэгжихийн өмнөх үеийн байдал Төсөл хэрэгжсэний дараа
Эрүүл мэндийн салбарт: 2011 он 12.6 сая төгрөгийн санхүүжилтээр эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, багийн эмчийг унаажуулах, гал тогоог орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах 3 төсөл хэрэгжээд явж байна. Дэд бүтэц болон бусад салбарт 63.8 сая төгрөгийн 10 төсөл хэрэгжээд явж байна. Төсөл хэрэгжихийн өмнө Төсөл хэрэгжсэний дараа Төсөл хэрэгжихээс өмнө Төсөл хэрэгжсэний дараа Зүлэгтий төслийн ашиг хүртэгч Г.Ганбаяр: 4-н багийн малчид 50-аад өрхийн мал усалгаанд зориулсан гар худаг нь бидний амьдралд ашиг тусаа өгч байна. Уг худгуудыг олон нийтийн оролцоогоор гар аргаар ухаж гаргасан ба малчин айл өрх бид худгаас малаа усалж, ундны усанд хэрэглэж байна.Төсөл хэрэгжихээс өмнө иргэд ундны усаа холоос зөөж хэрэглэдэг байсан. Мөн мал сүргээ хол тууж усалдаг бэрхшээлтэй байсан.
Төсөл хэрэгжсэний дараа Сумын төвийн ундны усны уг худаг нь дарагдаад удсан бөгөөд сумын иргэд хужир шүү ихтэй усыг ундандаа хэрэглэсээр ирсэн. Худгийг засварласнаар худаг нурах, дарагдах,хог шороо орж бохирдохоос хамгаалагдлаа. Нутгийн иргэд амны усаа сэргээн засварласандаа сэтгэл өндөр байна.
Луус сумын Хянагч М.Батбаяр: 2003 оноос хойш хэрэгжиж эхэлсэн Тогтвортой Амьжиргаа-II төсөл Луус сумын ард иргэд, ирээдүй болсон хүүхэд багачуудыг тогтвортой амьдрах боломж нөхцлөөр хангах, тулгамдаж буй асуудлаа шийдэхэд чухал ач холбогдол өгч байна. Би Тогтвортой амьжиргаа-II төслийн хянагчаар 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд багийн иргэдийн нийтийн хурлын ирц, санал хэлэлцүүлэх явц, Тогтвортой Амьжиргаа төслийн зөвлөл,Засаг даргын зөвлөлийн хурал, төсөл эрэмбэлэлтийн явц, тендер шалгаруулалт, хурлын шийдвэр, олон нийтийн хандив, иргэдэд мэдээлэл хүрсэн эсэх зэрэг төслийн бүхий л үе шатанд хяналт тавьж ажиллаж байна. Төсөл хэрэгжих явцад явцын үнэлгээг 2-3 удаа хийж хэвшсэн. Хөдөөгүүр улиралдаа 2 удаа явдаг. Хянагч үнэлээч нартаа байнга сургалт явуулж төслийн мэдээллээр хангаж байна. Хянагчаар ажиллах хугацаандаа олон шинэлэг санааг дэвшүүлж ажилласан. БИНХурлын урилга бичиж иргэдэд тараах, төслийн холбогдолтой уралдаан тэмцээн зохиох, төслийн үнэлгээ өгөхдөө хянагч, үнэлээч нар цугларч мэдээлэл бичих, мэдээллийн гинжин сүлжээ ашиглах зэргээр иргэдийн оролцоог нэмэгдүүлж байна. Ингээд Тогтвортой амьжиргаа-II төслийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. |



















