Logo
 |  |  | Mongolian


News Нийслэлийн “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-II” төслийн нэгжийн 2010 оны үйл ажиллагааны тайлан
Нийслэлийн “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-II” төслийн нэгжийн 2010 оны үйл ажиллагааны тайлан PDF Print E-mail
Saturday, 09 July 2011 16:01
   Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Европын холбоо, Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа-II” төсөл нь иргэд олон нийтийн идэвхи санаачилгыг өрнүүлэн тэдний дуу хоолой, санал хүсэлтийг шийдвэр гаргах төвшинд хүргэж орон нутгийн удирдлагуудтай хамтран асуудлаа шийдвэрлэх боломж олгохыг зорьж ажиллаа.
   Нийслэлийн төслийн зөвлөлийн даргын баталсан 2010 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотод “Тогтвортой амьжиргаа-II” төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх 2009 оны үйл ажиллагааны ололттой талуудыг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллав.

    Төслийн мэдээлэл, сургалт
   “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газраас дүүргийн төслийн зохицуулагчид дүүрэг, хорооны Засаг дарга, орон нутгийн зөвлөл, ажлын хэсгийн гишүүдэд төслийн  зорилго чиглэл, хяналт үнэлгээ, худалдан авах ажиллагааны талаар болон бусад  олон улсын төсөл хөтөлбөрийг уялдуулан холбох чиглэлээр давтан сургалт зохион байгуулав. сан. Төслийн хэрэгжилтийг хэлэлцэж харилцан туршлага солилцох зорилгоор бүсийн сургалтанд дүүргийн зохицуулагч нарыг хамрууллаа.
Төслийн зөвлөх байгууллага болох Нийгмийн хөгжлийн төв иргэдийг сайн дурын идэвхижүүлэгчээр ажиллуулах, Хүн ам зүй, сургалт судалгааны төв иргэдийн зүгээс орон нутагт тавих хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгох зорилгоор хороо тус бүрт төслийн сайн дурын олон нийтийн хянагч, үнэлээч нарт сургалт зохион байгууллаа.
Төслийн хэрэгжилтийн талаар болон Орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн оролцооны талаар олон нийтэд мэдээлэх сарын аян зохион байгуулж, нээлттэй өдөрлөгийг есөн дүүргийн хэмжээнд тэмдэглэлээ. Телевиз, өдөр тутмын сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлж байна. Түүнчлэн дүүргүүдийн төслийн нэгжүүд бие даан тухайн дүүрэгт хэрэгжиж буй төслийн талаар гарын авлага, боршюр хэвлүүлж олон нийтэд тараалаа.
   Иргэдийн оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ
   Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээг иргэдийн оролцоотой хийж байгаа нь чанар үр дүнг нэмэгдүүлээд зогсохгүй, төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг хөндлөнгийн бус орон нутгийн байнгын ажил болгоход нөлөөлж байна. Нийслэлийн хэмжээнд 660 иргэн олон нийтийн хянагч, үнэлээчээр сайн дураараа ажиллаж төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. Эдгээр иргэн төслийн хэрэгжилтийн талаархи үнэлгээг иргэд олон нийтээс  авч, төсөл хэрэгжүүлсэн байгууллагуудад иргэдээс санал авах хайрцаг байгуулснаар төслийн хэрэгжилтийг олон нийтээр үнэлүүлэх ажлыг сайжруулсан байна. Зарим дүүрэг олон нийтийн хянагч, үнэлээчээр ажиллах сонирхолтой 30 иргэн, идэвхжүүлэгч 35 иргэнийг сонгон шалгаруулж, Хамтын ажиллагааны гэрээ байгуулан, батламж гардуулсан байна.  
Нийслэлийн хэмжээнд 103 хорооны ИНХ хуралдаж Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 360 гаруй санал санаачилга гарснаас дүүргүүдийн  Засаг даргын өргөтгөсөн хурлаар 240 гаруй саналыг хэлэлцүүлж эрэмбэлүүлэн нийт 102 төслийг батлуулах ажлыг зохион байгуулав.
Нийт 103 хорооны ИНХ-д 16344 өрхийн 16673 иргэн оролцсоноос 4158 нэн ядуу буюу амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд хамрагдсан байна. Хуралд оролцсон иргэд орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн санал хүсэлт гаргаж, урд оноос иргэдийн хуралд оролцох оролцоо болон идэвхи нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, хуралд оролцсон иргэд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн талаархи мэдээлэл болон хороонд хэрэгжсэн төслийн талаархи мэдээлэл сайтай байв.
    Төслийн нэгдсэн үр дүн
   Нийслэлийн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн Зөвлөл гурван удаа хуралдаж дүүргүүдийн Засаг даргын зөвлөлийн хурлаас батлагдаж ирсэн төслүүдийг хянаж “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газарт хүргүүлж, шийдвэрлүүллээ. Олон нийтийн санаачилгын сан бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2010 онд нийслэлийн есөн дүүрэгт нийт 1,183.055.674 төгрөгийн өртөг 102 төсөл хэрэгжүүлсэн байна.
Орон нутгийн иргэдийн амьжиргааг баталгаажуулах, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжсэн төслийн үр шимийг 225781 иргэн хүртсэнээс  57 хувь буюу 127584 нь эмэгтэй, 29 хувь буюу 65171 нь ядуу иргэд, нэг хувь буюу 1524 нь малчин иргэд байна.
Иргэдийн оролцоотой хэрэгжиж буй төслийн хүрээнд 349 иргэн ажлын түр байраар, 24 иргэн байнгын ажлын байртай болжээ. Түүнчлэн 2009, 2010 онд 80 гаруй худалдан авах ажиллагааг дүүргийн төвшинд хийж , дүүргүүдийн аж ахуйн нэгж, хоршоо, бүлгүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлжээ.
     2011 онд Тогтвортой Амьжиргаа-II төсөл нь нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагаанд илүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл иргэд хамтдаа хүч, хөдөлмөр, сэтгэл зорилгоо нэгтгэн, тав тухтай амьдрах, хүүхэд гэр бүл, тэдний сайн сайхан, аюулгүй эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх замаар гэр хорооллын орчин тойрон, амьдарлын нөхцөл байдал, эрүүл ахуй, тохижилт, газар төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар “Загвар орчин” байгуулах бөгөөд төсөлд хамрагдаж буй иргэд, айл өрхүүд хашаагаа  засаж сайжруулах, хүрээлэн буй орчноо цэвэр, ногоон  байлгахад хувь нэмрээ оруулах, амьдарч буй орчноо сайжруулахад  иргэдийн зүгээс оруулж буй хувь нэмэр оролцоог дэмжиж санхүүжүүлэх юм.

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжсэн төслүүдийг салбараар нь авч үзвэл:
Нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжсэн төслийн жагсаалтаар авч үзвэл:
 
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН  ТӨСЛҮҮД
Орон нутгийн төсвөөс 16,640,225 төг оруулсан
Иргэдийн хандив 11,052722 төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

20

Голомт-Ирээдүй

34-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

3,524,000

2

6

Эрүүл хүнс-Аюулгүй ажиллагаа

98-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

4,466,000

3

18

Тэмүүлэл

13-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

4,576,000

4

12

Гал тогоо-15

15-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

3,304,000

5

7

Саппоро-2010

Ард Аюушийн өргөн чөлөөний засвар, тохижилт

24,417,500

6

10

Явган зам

9-12-р хэсгийн дунд явган хүний бетонон шаталсан зам тавих

5,000,000

7

13

Хүүхэд хөгжил

76-р цэцэрлэгийн  сэрүүн өрөөг засварлаж чийрэгжилтийн танхим байгуулах

15,510,512,

8

4

Зуунтай

52-р байрны 1-р орцонд ахмадын өрөөнд сургалтын техник хэрэгсэл авах

2,975,000

9

3

Тохилог орчин  -69

69, 70-р байрны дунд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжын тохижилт

5,000,000

10

17

Ногоон байгууламж

36 и байрны дэргэд  гадна талбайн тохижилт

5,000,000

11

2

Гал тогоо-51

51-р сургуулийн цайны газрын тоног төхөөрөмж шинэчлэх

6,150,000

12

8

Сургалтын материаллаг орчин

93-р цэцэрлэгийн  гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

8,313,000

13

18

Өнхрүүш

88-р цэцэрлэгийн  гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

8,333,400

14

14

Цэвэр орчин-Эрүүл хоол

78-р сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

8,100,000

15

7

Тоног төхөөрөмж-97

97-р цэцэрлэгийн  гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

6,400,000

16

10

Тоног төхөөрөмж-141

141-р цэцэрлэгийн  гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

6,258,000

17

6

Тэмүүлэл-1

Хүүхэд хөгжил асрамжийн газарт гал тогооны тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, ширээ сандал нийлүүлэх

37,438,800


 

Нийт

 

 

154,766,612

 
БАЯНЗҮРХ  ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН  ТӨСЛҮҮД
        Орон нутгийн төсвөөс 0 төг оруулсан
        Иргэдийн хандив 10,992,073 төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

8

Гэрэлт ирээдүй

92-р сургуулийн цахилгааны монтажыг солих

5,000,000

2

13

Бяцхан төгөл

55-р сургуулийн гадна тохижилт

2,500,000

3

10

Цэвэр орчин

10-р хорооны хажууд нийтийн бие засах газар, бохирын цооног байгуулах

4,000,000

4

15

Хүүхэд тоглох орчин

1-7-р байрнуудын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах

5,000,000

5

20

Цэцэрлэг хөгжил- 2010

63-р цэцэрлэгийн дээврийн засвар

20,089,958

6

20

Гал тогооны шинэчлэл

63-р цэцэрлэгийн гал тогооны тоног  төхөөрөмжийн шинэчлэл

4,500,000

7

9

Эрүүл-Аюулгүй орчин

Шар хадны 3-р цэцэрлэгийн бохирын засвар, цахилгаа монтажны засвар

24,627,977

8

14

Лабораторийн  шинжилгээ

Дүүргийн мэргэжлийн хяналтийн хэлтэст тоног төхөөрөмж нийлүүлэх

10,000,000

9

13

Цахилгааны аюулгүй орчин

14-р сургуулийн  цахилгааны монтажыг солих

10,790,000

10

12

Ардын дуу бүжгийн дэвшилтэт технологи

Жанжин клубт хичээллэдэг ардын дуу бүжгийн дугуйланд компьютер, канон

1,980,000

11

6

Гадна орчны тохижилт

21-р сургуулийн гадна талбайн тохижилт

21,432,800


 

Нийт

 

109,920,735

 
 БАГАНУУР ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
        Орон нутгийн төсвөөс 7,009,669 төг оруулсан
        Иргэдийн хандив 7,077,623 төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

1

Ариун

Халуун усны барилга шинээр барих

46,967,453

2

3

Тохилог

Солёлын төвийн сандал, шалны хулдаас шинэчлэх

27,962,000

3

2

Цахим

Нуурын гэр хороололд телевизын дахин дамжуулах станц суурилуулах

2,000,000

4

3

Төхөөрөмж 132

132-р цэцрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

12,760,800

5

1,2,3,4

Сэргийлэх

Цагдаагийн хэсгүүдэд компьютер, принтер нийлүүлэх

2,745,992

6

2

Энх өрх

Өрхийн эмнэлэгийн тохижилт, багаж хэрэгсэл

2,926,000

7

4

Худаг

Ус түгээх байр шинээр барих

18,855,393

8

3

Цох

142-р цэцрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

11,200,000

9

3

Мэдлэг

Сургуульд мэдээлэл зүйн тоног төхөөрөмж нийлүүлэх

7,110,000


 

Нийт

 

132,527,638

 
 БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН  ТӨСЛҮҮД
        Орон нутгийн төсвөөс 6,489,524 төг оруулсан
        Иргэдийн хандив 6,489,524  төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

1

Лаборатори

Дүүргийн хүн эмнэлэгийг цус, шээсний шинжилгааний автомат анализатораар хангах

10,995,380

2

1

Спорт заалны засвар

Спорт заалны  дээвэрт засвар хийж, халаалтын бага оврын тогоо, халаалтын системийг шинэчлэх

27,962,000

3

1

Телевизын дахин дамжуулах станци

Гэр хороолол руу кабель татах, антени суурилуулах, студи тохижуулах

9,858,000

4

2

Ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж

Гүний худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах

6,100,000

5

2

Гэр холроооллын гэрэлтүүлэг

Нуурын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах

6,445,828

6

1

Соёлын төвийн гадна тохижилт

Гадна пасадны засвар, гэрэлтүүлэг, мэдээллийн самбар

9,269,782

7

1

Сургуулийн биеийн тамирын гадна талбай

2-р сургуулийн биеийн тамирын талбайг шинээр барьж байгуулах

19,952,612

8

2

Цагдаагийн кабоны гадна тохижилт

Гадна бетонон талбай  хийх , замын 2 талд машин түр зогсох зурвас шинээр гаргах

8,500,000

9

2

Номын сангийн тохижилт

Сургуулийн номын санг цахим хэлбэрт шилжүүлэх

5,593,400

10

1

Ахмадын хорооны тохижилт

1,2-р хорооны ахмадын танхим тохижуулах

2,215,780

11

2

Нийтийн номын сангийн тохижилт

Нийтийн номын санг тохижуулж, техник хэрэгслээр хангах

2,948,000

12

1

Гэр хорооллын тоглоомын талбай

2 хороонд тус бүр 1 тоглоомын талбайг шинээр барих

10,550,000

13

1

Зохиомол хээлтүүлгийн багаж

Малын зохиомол хээлтүүлгийн багажаар хангах

3,380,000

 

 

Нийт

 

129,790,484

 
 НАЛАЙХ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН  ТӨСЛҮҮД
         Орон нутгийн төсвөөс 5,803,675 төг оруулсан
        Иргэдийн хандив 5,842,500  төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

1

Гэрэлтүүлэг-1

Гудамжны гэрэлтүүлэгийг шинээр суурилуулах

7,139,843

2

4

Гэрэлтүүлэг-4

Гудамжны гэрэлтүүлэгийг шинээр суурилуулах

10,353,059

3

6

Гэрэлтүүлэг-6

Гудамжны гэрэлтүүлэгийг шинээр суурилуулах

18,896,625

4

2

Цэвэрхэн

ЭМН-ийн хүлээн авах болон  төрхийн өмнөх эхчүүдийн амрах өрөөг тохижуулах

14,582,270

5

2

Тохилог орчин

Хүүхдийн тоглоомын талбайг засч тохижуулах

7,280,597

6

3

Цэвэр орчин

Дугуйт трактор буюу ковш худалдан авах

48,000,000

7

5

Дэлбээ

Хүүхдийн тоглоомын талбайг засч тохижуулах

9,799,130

 

 

 Нийт

 

116,051,524

 
 СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН  ТӨСЛҮҮД
         Орон нутгийн төсвөөс 8,612,940  төг оруулсан
        Иргэдийн хандив 8,612,940  төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

12

Сарнай

Явган хүний зам тавих , хайс хийх

11,125,295

2

13

Саруул орчин

Явган хүний зам тавих , хайс хийх

9,820,375

3

14

Золбоо

Явган хүний зам тавих , хайс хийх

10,500,000

4

15

Пирамид

Явган хүний зам тавих , хайс хийх

9,820,385

5

16

Тохижилт

Явган хүний зам тавих , хайс хийх

8,647,692

6

17

Цэвэр орчин

Явган хүний зам тавих , хайс хийх

9,156,357

7

19

Бидний ирээдүй хүүхэд

81-р цэцэрлэгийн уурын зуухны засвар

10,600,000

8

12-17

Хөдөлмөр /Эрүүл орчин /

Явган хүний гарц тохижуулах

27,576,515

9

22

Нархан

Үерийн усна далан, хамгаалалт барих

40,845,683

10

3

Хөгжил

80-р цэцэрлэгийн гал тогооны засвар

9,625,000

11

19

Илчлэг хоол

148-р цэцэрлэгийн гал тогооны засвар, тоног төхөөрөмж

9,000,000

12

22

Худаг засвар

Ус түгээх байр  шинээр барих

15,541,556

 

 

Нийт

 

172,258,858

 
 СҮХБААТАР   ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН  ТӨСЛҮҮД
         Орон нутгийн төсвөөс 5,585,502  төг оруулсан
        Иргэдийн хандив 5,319,639  төг оруулсан

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

1

Эрч хүч

1,2,3,33-р байрнуудын дуэд тоглоомын болон амралтын талба тохижуулах

4,824,260

2

2

Мужаан

31-р сургуулийн технологийн кабинет тохижуулах

7,898,660

3

3

Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл хангах

54-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

6,940,000

4

4

Дулаан илч

40 –р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

7,158,000

5

4

Сургалтын тоног төхөөрөмж

45-р сургуулийн соёл хүмүүжлийн тахимын тохижилт, хөгжмийн зэмсэг нийлүүлэх

8,127,000

6

6

Эрүүл хүнс

25-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх

7,858,000

7

6

Сайн наран

Өрхийн эмнэлэгийн барилгын дээврийн засвар

6,851,000

8

8

Оюутны гудамж

Оюутны гудамжинд явган хүний зам тавих

4,779,483

9

10

Тохилог орчин

3-р сургуулийн зүүн талд явган хүний  зам тавих

4,999,745

10

13

Ногооны талбайн худаг

Ногооны талбайн айлуудын дунд гүний худаг барих

15,987,383

11

15

Цэвэр усны хангамж

Архустайн зусланд гүний худаг гаргах

13,486,518

12

18

Цэнгэг ус

Бэлхийн 52-р гудамж гүний худаг гаргах

13,117,031

 

 

Нийт

 

102,027,080

 
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
        Орон нутгийн төсвөөс 4,367,949  төг оруулсан
        Иргэдийн хандив 6,780,073  төг оруулсан
 

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

3,11,5,13

Модон сандал

28,46,35,137,144,145-р цэцэрлэгүүдийн хүүхдийн сандлыг шинэчлэх

9,706,000

2

3

Шинэчлэл

Хүүхдийн клиник сувилалын гал тогооны тоног төхөөрөмж, ширээ, сандал шинэчлэх

5,844,000

3

2

Эрүүл орчин

27-р цэрэлэгийн ариун цэврийн өрөөний засвар

8,351,758

4

7

Эрүүл орчин-эрүүл хүнс

73-р цэцэрлэгийн гал тогооны тоног  төхөөрөмж

11,037,000

5

14

Цэвэр ус

Өлзийтийн 165-р цэцэрлэгийг цэвэр усны шугаманд холбох

9,562,160

6

4

Итгэлтэй онош-найдвартай эмчилгээ

Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх

18,177,500

7

6

Чанартай үйлчилгээ

Амбулатори 1-ийн эмэгтэйчүүдийн болон дархлаажуулалтын өрөөний засвар тохижилт

7,935,995

8

8

Тохилог орчин

Уясах өрхийн эмнэлэгийн сантехникийн засвар

5,629,973

9

12

Эрүүл энхий төлөө

Биоасралт өрхийн  эмнэлэгийн  дээвэ,р дотор засвар

23,970,244

10

12

Тохилог орчин -1

40, 24-н айлын дунд нийтийн бие засах газар

5,000,000

11

13

Хүнээ хамгаалья

32 айлын орон сууцны бохирын шугам солих

5,988,400

 

 

Нийт

 

111,203,030

 
 ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ 2010 ОНД ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮД
        Орон нутгийн төсвөөс 7,754,079  төг оруулсан
        Иргэдийн хандив  17,419,500  төг оруулсан 

Хороо

Төслийн нэр

Төслийн чиглэл

Төслийн өртөг

1

17

Нархан хотхон

103 дугаар цэцэрлэгийн цонхыг шинэчлэх

11,878,000

2

13

Гүүрэн  гарц-35

Сурагчийн 35-р гудамжны гүүрийг засварлах

5,996,307

3

13

Гүүрэн гарц-37

Сурагчийн 37-р гудамжны гүүрийг засварлах

8,994,552

4

10

Маамуу нааш ир

124-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилт

69,800,000

5

11

Сургалт

57-р сургуулийн  3 ангийн ширээ сандал, самбар шинэчлэх

3,990,000

6

13

Тохилог орчин

49-р сургуулийн 3 ангийн ширээ сандал, самбар шинэчлэх

3,990,000

7

18

Үйлс нэгт

18-р хорооны өрхийн эмнэлэгийн  хаалга, цонхыг шинэчилж, шарлага, массажны  аппарад

4,538,200

8

2

Ахмадын эрүүл мэнд

Хоршоолол төвийн ахмадын танхимын тохижилт

5,440,000

9

17

Гүүрэн гарц 37

Сурагчийн 47-р гудамжинд явган хүний гүүр шинээр тавих

19,932,654

10

4

Алхам алхмаар

9-р цэцэрлэгийн  ОО-ын өрөөний засвар

19,950,000

 

 

Нийт

 

154,509,713

 
 
 
 
 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:363
Yesterday:297
This month:7741
Last month:11056
Total:175796