
News
Тогтвортой амьжиргаа-II” төслийн үйл ажиллагааны үр дүнгээс /2010 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар/
| Тогтвортой амьжиргаа-II” төслийн үйл ажиллагааны үр дүнгээс /2010 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар/ |
|
|
|
| Wednesday, 01 September 2010 15:35 |
|
”Тогтвортой амьжиргаа-II” төслийн зорилго бол эхний үе шат буюу “Тогтвортой амьжиргаа-I” төслийн явцад 8 аймагт туршин хэрэгжүүлсэн тогтвортой амьжиргааны стратеги, үйл ажиллагааны ололттой талуудыг цаашид бүх аймагт өргөжүүлэн хэрэгжүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд оршиж байгаа бөгөөд 2010 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хүрээнд гарсан үр дүнг танилцуулж байна.
Нэг. Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага (БМААЭУ) бүрэлдэхүүн хэсгийн зорилго, үйл ажиллагааны гол үр дүнгээс Бэлчээрийн менежмент, ашиглалтыг малчдын оролцоотойгоор сайжруулж, эрсдэлд бэлэн байх цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх замаар хөдөөгийн өрхүүд, ялангуяа малчдын амьжиргааг дээшлүүлэх, байгаль, цаг агаарын бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулах чадавхийг бэхжүүлэх зорилготой ба 2010 оны 6 дугаар сарын байдлаар 833,6 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж 111959 хөдөөгийн иргэд үр шимийг хүртсэн ба 121 иргэн улирлын шинжтэй, 698 иргэн түр ажлын байраар хангагдсан байна. Төслийн хүрээнд 827,5 га бэлчээрийн талбай, 70 булаг, шандыг хашиж хамгаалсан ба 357 куб.м ус хуримтлуулах далан шуудуу барьж, сэргээн засварласан байна. Мөн 221,1 тонн малын тэжээл бэлтгэсэн үр дүнтэй байна. Малчдын санаачилгаар өвс тэжээлийн 3 агуулах шинээр, 5 агуулахыг сэргээн засварласан бөгөөд , бэлчээрийн 38 энгийн худгийг шинээр барьж 17 худгийг сэргээн засварласан байна. Хоёр. Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн зорилго, үйл ажиллагааны гол үр дүнгээс Олон нийтийн оролцоонд тулгуурласан хөрөнгө оруулалтын үр ашигтай, оролцоог хангасан, ил тод аргачлалыг бий болгож хөдөө орон нутагт орон даяар нэвтрүүлснээр иргэдийн нэн тэргүүний хэрэгцээнд тулгуурлан нийтийн эзэмшлийн байгууламжуудыг сайжруулах төслөө олон нийт өөрсдөө ач холбогдлоор нь сонгох, эрэмбэлэх, хандив хөрөнгө бүрдүүлж хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлдэг механизмыг бүрдүүлэх ба олон нийтийг чадавхижуулах замаар тогтвортой амьжиргааг хангах нөхцөл бүрдүүлэх зорилготой ба 2010 оны 6 дугаар сарын байдлаар боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 1,0 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ ажлын хүрээнд 24 иргэн байнгын, 17 иргэн улирлын шинжтэй, 281 хүн түр ажлын байраар хангагдсан ба нийт 217359 иргэн үр шимийг шууд хүртсэн ба үүнээс 30269 ядуу иргэд байна. Тайлангийн хугацаанд 2 эмнэлгийг өргөтгөж, 26 эмнэлгийн тохижилтын болон засварын ажил хийгдсэн байна. 3 эмнэлэг түргэн тусламжийн машинаар, 3 эмнэлэг ЭХО аппаратаар, 11 эмнэлэг эмнэлгийн тавилга, бусад тоног төхөөрөмжөөөр, 10 багийн эмч мотоциклээр хангагдсан. 1 эхийн амрах байрыг тохижуулсан байна. Ерөнхий боловсролын 25 сургууль дээр 34 тохижилтын, засварын төсөл хэрэгжсэн ба 18926 сурагчид үр шимийг хүртлээ. 11 дотуур байранд 15 төсөл хэрэгжиж 2813 сурагчдын амьдрах, сурах орчин сайжирсан байна. Тайлангийн хугацаанд 17 соёлын төвийг тохижуулж, 12 төвийн барилгын болон халаалтын засвар хийгдсэн бөгөөд алслагдсан сумдын 36496 хүн үйлчлүүлж, үр шимийг хүртсэн байна. Мөн 31 цэцэрлэг дээр 39 төсөл хэрэгжиж 6958 бага насны хүүхдийн сурах орчин сайжирч, 3 суманд гэр цэцэрлэг шинээр ажиллуулснаар 226 хүүхэд дулаан улиралд сургалтанд хамрагдсан байна. Алслагдсан сум орон нутгийн иргэдийн нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр 7 нийтийн халуусны цэг, 13 ундны усны худаг/цэг, 7 суманд орон нутгийн чанартай зам, 3 суманд орон нутгийн чанартай жижиг гүүр, 2 суманд нийтийн бие засах газар барих, сэргээн засварлах ажил хийгдсэн ба үерийн далан барих, цагдаагийн купон, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн барих, засварлах зэрэг ажлын үр дүнг 123504 орчим иргэд хүртэж, тэдний аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн байна. Гурав. Бичил санхүүгийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн зорилго, үйл ажиллагааны гол үр дүнгээс Үндсэн зорилго нь хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой ба 2010 онд 1,133 тэрбум төгрөгний зээлийг Улаанбаатар хотын иргэдэд олгосон ба үр шимийг 1464 хүн хүртсэн байна. |












