Logo
 |  |  | Mongolian


News Тогтвортой Амьжиргаа-II төслийн газраас Зудын гамшгаас үүдсэн хохирлыг бууруулахад авсан арга хэмжээ
Тогтвортой Амьжиргаа-II төслийн газраас Зудын гамшгаас үүдсэн хохирлыг бууруулахад авсан арга хэмжээ PDF Print E-mail
Monday, 17 May 2010 17:31
Монгол оронд 2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдож буй зудын гамшгийн үед учирсан хохирлыг бууруулах зорилгоор Дэлхийн Банкны Тогтвортой амьжиргаа-II төслийн Удирдах хорооны 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор зудын хүндрэл бүхий сумдад сумын эрсдлийн менежментийн төлөвлөгөөг дэмжин 5 сая хүртлэх төгрөгийн гамшгийг бууруулах дэд төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

ХХААХҮ-ийн яам, Улсын Онцгой Байдлын Комисс, аймгуудаас ирсэн албан мэдээнд үндэслэн гамшгийн болон зудын байдалтай гэж тогтоогдсон 19 аймгийн 225 сумдыг хамруулж 1,1 тэрбум төгрөгийн өртөгтэй 242 дэд төслүүдийг хэрэгжүүлж дууслаа.
Эдгээр зудын гамшигт өртсөн сумдад хэрэгжих дэд төслүүдийг Тогтвортой Амьжиргаа-II төслийн “Төсөл хэрэгжүүлэх заавар”-уудын дагуу хэрэгжүүлсэн бөгөөд тухайн зудын гамшгийн нөхцөл байдлын онцлогтой холбогдуулан дэлгэрэнгүй нэмэлт заавар гаргасан. Сумдад хэрэгжүүлж байгаа дэд төслүүд нь ихэвчлэн малын өвс тэжээл, хүчит тэжээл, шар будаа, эм тариа зэргийг худалдан авч малчдад хүргэх, хаагдсан зам даваа нээх, гүүр засах үйл ажиллагаанууд байна.
Хэрэгжсэн төслүүдийн өртгийн 43,9% буюу 502,5 сая төгрөгийг малын өвс тэжээлд, 32,1% буюу 370,8 сая төгрөгийг төлийн сүү орлох тэжээлд, 7,8% буюу 86,9 сая төгрөгийг шаардлагатай мал тэнхрүүлэх эм тарианд, 3,2% буюу 30,8 сая төгрөгийг  хаагдсан зам даваа нээх, гүүр засах, айл нүүлгэх зэрэгт зарцуулсан бол 13% буюу 148,1 сая төгрөгийг тээвэр, шатахууны зардалд зарцуулсан байна.
Дээрх арга хэмжээнд хамрагдсан сумдын тоо, зарцуулсан хөрөнгийг аймгуудаар харуулбал:
   

 

 

 

 

 

/Үндэсний шуудан сонин, 2010.05.10 №111/

 

Login

username
password

Best Practices

Trainings

You initiate, we will support you

Development Marketplace

Visitors


Today:359
Yesterday:297
This month:7737
Last month:11056
Total:175792