Тогтвортой амьжиргаа-II” төслийн үйл ажиллагааны үр дүнгээс /2010 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар/
”Тогтвортой амьжиргаа-II” төслийн зорилго бол эхний үе шат буюу “Тогтвортой амьжиргаа-I” төслийн явцад 8 аймагт туршин хэрэгжүүлсэн тогтвортой амьжиргааны стратеги, үйл ажиллагааны ололттой талуудыг цаашид бүх аймагт өргөжүүлэн хэрэгжүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд оршиж байгаа бөгөөд 2010 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хүрээнд гарсан үр дүнг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй...“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГАРГАСАН УРИАЛГА
Монгол Улсын бүх аймаг, хотын 300 гаруй төлөөлөгчид хуран чуулж, Тогтвортой амьжиргаа -II төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт, орон нутгийн хөгжлийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлгийг 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар, орон нутагт төсөл гардан хэрэгжүүлэгчид, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Европын холбоо, Япон улсын Засгийн газрын Бодлого, Хүний нөөцийн хөгжлийн сан, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дэлгэрэнгүй..."ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО" ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ
“ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” үндэсний чуулга уулзалтыг “Тогтвортой Амьжиргаа-II “ төслийн газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн Яам хамтран 2010 оны 6-р сарын 7-нд Төрийн ордны “Их танхимд” бүх аймаг, сумдын төлөөлөл бүхий 400-д зочин төлөөлөгч хуран чуулна.
Дэлгэрэнгүй...“Олон нийтийг оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээнд чадавхижуулах нь” зөвлөх үйлчилгээ
Тогтвортой Амьжиргаа-II төслийн зүгээс Мал аж ахуйн эрсдлийг бууруулах загвар бий болгож байгаа нь
Бэлчээр ашиглалтын талаар сүүлийн үед их ярих боллоо. Мянга мянган жилээр уламжлуулан эрхэлж ирсэн аж ахуйн талаар ёстой л өнөө “...марксизмаар заалгахгүй ээ...” гэдэг шиг ундууцан яршиглан үл тоох янз ч ажиглагдах шиг... Гэтэл гадны олон байгууллага туслая, дэмжие хэмээн гар сунгах болоод байгааг бид юу гэж үзэхэв? Өнөөх л үл итгэх, үгүйсгэх зангаараа үл тоож, зальтай улсын бас л нэг мөнгө угаах арга гээд сэгсэрч болох л юм. Харин бид уншигч Таны анхааралд зарим нэг бодол эрэгцүүллээ толилуулъя хэмээн зүрхэлж байна. Та цаг зав гарган болгоогтун. Дэлгэрэнгүй...
Тогтвортой Амьжиргаа-II төслийн газраас Зудын гамшгаас үүдсэн хохирлыг бууруулахад авсан арга хэмжээ
Монгол оронд 2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдож буй зудын гамшгийн үед учирсан хохирлыг бууруулах зорилгоор Дэлхийн Банкны Тогтвортой амьжиргаа-II төслийн Удирдах хорооны 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор зудын хүндрэл бүхий сумдад сумын эрсдлийн менежментийн төлөвлөгөөг дэмжин 5 сая хүртлэх төгрөгийн гамшгийг бууруулах дэд төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Дэлгэрэнгүй...
САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай улс багагүй хохирол амссаар байна. Өнгөрсөн өвлийн зуднаар л 8000 гаруй өрх хотоо харлуулсан гэх мэдээлэл бий. Мэдээж энэ нь цаг агаарын хүйтрэлээс гадна бэлчээрийн зөв менежмент хийгээгүйгээс үүдэлтэй. Тиймээс “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газар бэлчээрийн мониторинг хийх, мал аж ахуйд учирч болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ.
Дэлгэрэнгүй...Оролцооны хяналт шалгалт үйлчилгээний зөвлөх баг Хүн ам зүй сургалт судалгааны төвийн ажлын явц, үр дүн
Олон нийтийн хянагч, үнэлээчдийг сургах сургалтыг бүх аймгуудад явуулах, чадавхийг бэхжүүлэн дэмжих зорилгоор Тогтвортой Амьжиргаа-II төсөл нь Хүн ам сургалт судалгааны төвтэй (ITAD-тай хамтарсан) гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний зорилго нь бүх аймаг, нийслэлд Тогтвортой Амьжиргаа-II төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний системийг боловсруулахад тусалж, төслийн хэрэгжилтийн ил тод байдал оролцоог сайжруулахын тулд орон нутгийн хэмжээнд олон нийтийн чадавхийг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй...АЙМАГ БҮР ЗАГВАР СУМТАЙ БОЛНО
Манай оронд амжилттай хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг нь Дэлхийн банк, Европын холбоо, Япон Улсын засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-II” төсөл юм. Төслийн зорилго бол иргэд, бүлэг хамт олныг орон нутгийн засаг, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөснөө хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй татан оролцуулахад чиглэгддэг. Иргэдийн өөрсдийн санал санаачлагад тулгуурлан хэрэгждэг учраас иргэд төслийн үр дүнд ам сайтай байдаг. “Тогтвортой амьжиргаа-II” төсөл хэд хэдэн бүрэлдхүүн хэсэгтэй хэрэгжиж байгаа ба нэг томоохон хэсэг нь Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага хэсэг юм.
Дэлгэрэнгүй...МАНАЙ ТӨР, ЗАСАГ АНХ БАРЬСАН ЧИГ ХАНДЛАГААСАА ТАТГАЛЗААГҮЙ...
Монгол улсын их хурал дээр “Төсвийн тухай” хуулийн төсөл эрчимтэй яригдаж эхлээд байна. Энэ хуультай холбоотой зарим мэдээллээс үзвэл энэ хуулиар томъёологдож байгаа төсвийн тухай ухагдахуун бидний мэддэгээс арай өөр бололтой. Бас дээр нь сум, аймгийн Иргэдийн хурал, захиргаанд төсвийн хөрөнгө оруулалтын эрх олгох бололтой. Урд нь төслийн хэмжээнд ч гэсэн яригдаж буй хуулинд тусаж буй санаатай нэлээд төстэй зүйл “Тогтвортой амьжиргаа” төслийнхөн ярьж байсан санаанд ороод төслийн газрын захирал А.Хашцэцэг хэмээх эрхмийг зорьсон юм. Дэлгэрэнгүй...
Нэвтрэх
Best Practices
Танилцуулга видео
Сайтаар зочилсон
| Өнөөдөр: | 187 |
| Өчигдөр: | 157 |
| Энэ сард: | 503 |
| Өмнөх сард: | 5129 |
| Нийт: | 54852 |












